Sun Logo
Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн чиг үүрэг
Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн чиг үүрэг

Аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн дүрэм

 

НэгНийтлэг үндэслэл

1.1. Àймгийн Уламжлалт анагаах ухаан /цаашид төв гэх/ нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага бөгөөд, чанар нөөц нь тогтоогдсон  рашаан ус,  байгалийн бусад  хүчин зүйлийг ашиглаж сэргээн  засах  тусламж үйлчилгээг үзүүлдэг,аймгийн хэмжээний сувиллалуудыг  мэргэжлийн арга зүйгээр хангах чиг үүрэг  бүхий  эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага мөн. 

1.2. Эмнэлэг нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Уламжлалт анагаах ухааны талаар төрөөс баримтлах бодлого, Байгал орчныг хамгаалах хууль, Газрын тухай хууль, Усны тухай хууль, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын шийдвэр холбогдох бусад хууль, тогтоомж, тушаал, дүрэмзааварстандарт, удирдамжийг  мөрдлөг болгон ажиллана.

1.3. Эмнэлэг нь иргэдээ дээдэлсэн тэгш хүртээмжтэй, чанартай уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлэх,  үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй ил тод иргэдийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг хангасан байх зарчмыг баримтална. 

1.4.Эмнэлэг нь тогтоосон журмаар  хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ. Өөрийн онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно. 

 

Хоёр. Төвийн чиг үүрэг

 

  1. Монгол улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны  төв  болон нутгийн өөрөө удирдах  байгууллага, Засаг дарга, дээд шатны бусад байгууллагаас   гаргасан   бодлого, шийдвэрийг өөрийн   үйл ажиллагааныхаа  хүрээнд орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулж, биелэлтийг хангах.

    1. Уламжлалт анагаах ухааны  талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх  хүрээнд  орон нутгийн хүн  амын  эрүүл мэндийн  хэрэгцээг тогтоож, уламжлалт  анагаах ухааны нэгдсэн эмнэлгйин зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, түншлэл болон  хамтын  ажиллагааг дэмжих  замаар  уламжлалт анагаах  ухааны тусламж, үйлчилгээг  зохион  байгуулна.

    2. Байгууллагынхаа  боловсон хүчний  хэрэгцээг тодорхойлж, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллагсдын  хөдөлмөрийн хэвийн нөхцөл, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

    3. Үйл ажиллагааныхаа хүрээнд Төсвийн тухай хууль, холбогдох тогтоол шийдвэрүүдийн хүрээнд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах

    4. Эмнэлэг нь харъяа  нутаг  дэвсгэрийн хэмжээнд  уламжлалт анагаах ухаан, рашаан ус,  байгалийн бусад  хүчин зүйлийг ашиглаж  сэргээн  засах тусламж үйлчилгээ үзүүлж   буй  улсын болон хувийн хэвшлийн эрүүл  мэндийн  байгууллагуудыг  өөрийн  үйл ажиллагааныхаа  хүрээнд  мэргэжил, арга зүйн  удирдлагаар хангаж  ажиллана 

    5. Үйл  ажиллагааных нь чиглэлээр гаргасан иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэдийг хэрэгцээт мэдээллээр үнэ төлбөргүй хангах.

    6. Хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх заавар, дүрэм, журам  боловсруулж мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх.

    7. Байгууллагын материаллаг бааз, барилга байгууламж, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, нөхөн хангалтыг нэгтгэн зохион байгуулах, төрийн өмчийг зохистой ашиглах, ашиглалтын байдалд  хяналт тавих, хадгалах, хамгаалах зохицуулах арга хэмжээ авах.

    8. Байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад, дотоодын ижил төрлийн болон олон улсын холбогдох байгууллага, хүмүүстэй хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх 

     

Гурав. Төвийн  удирдлага, зохион байгуулалт

 

3.1 Эмнэлэг нь аймгийн Эрүүл мэндийн газрын шууд удирдлага дор ажиллах ба төвийн даргыг аймгийн Засаг даргатай зөвшилцөж Эрүүл мэндийн газрын дарга томилж, Төсвийн тухай хуулийн дагуу Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана. 

3.2  Эмнэлэг нь  захиргаа аж ахуйн хэсэг, уламжлалт анагаах ухааны ор бүхий стационари, амбулаторийн хэсэг, эмийн сантай байх бөгөөд рашаан сувилал нь 6 сараас 10 сарын хугацаанд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, байнгын болон гэрээт ажилтануудтай байна. 

3.3.  Эмнэлэг нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх хэвшлийн уламжлалт анагаах ухаан,  рашаан, тусламж үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. 

3.4. Эмнэлэгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт нь эрүүл мэндийн даатгал, байгууллагын үндсэн болон туслах  үйл ажиллагааны орлого, хандив тусламж,  бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

3.5. Байгууллагын даргын дэргэд зөвлөх эрхтэй удирдлагын баг, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба, халдвар сэргийлэлт хяналтын баг, ёс зүйн баг   ажиллах бөгөөд бүрэлдэхүүн, ажиллах журмыг даргын тушаалаар батална.

3.7. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандарт, холбогдох журмын дагуу байгууллагын албан бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг хөтөлнө.

 

Дөрөв. Төвийн эрх , үүрэг

Төвийн эрх:

4.1. Эмнэлэг нь харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд уламжлалт анагаах ухаан, рашаан, сувиллын  тусламж үйчилгээний талаар улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчилах, зааварчилга,  мэргэжлийн зөвлөгөө, өгөх,  мэдээлэл авах, шаардлага тавих:

4.2.Эмнэлэг нь өөрийн орны болон гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах, гэрээ хэлцэл хийх, туршлага солилцох. 

4.3. Эмнэлэг нь орон нутгийн хэмжээнд Уламжлалт анагаах ухаан, рашаан сувилал, эмгүй эмчилгээний чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга зүйгээр хангаж, тайлагнах, хүн амын эрүүл мэндтэй холбогдсон асуудал, урсгал санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар тулгамдаж байгаа асуудлыг  мэргэжлийн дээд шатны болон нутгийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

4.4.Эмнэлэг нь судалгааны төслийн санал, боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх , хамтран зохион байгуулах

4.5.Үйл ажиллагааны биелэлтийг хагас бүтэн жилээр үнэлүүлэх,шагнал урамшуулал авах эрхтэй.

4.6.Хуулиар олгогдсон бусад эрх.

 

Төвийн үүрэг:

 

4.5. Эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан эрхийн акт, стандарт, удирдамж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх;

4.6. Орон нутагт уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх  тусламж үйлчилгээний бодлого,  уламжлалт анагаахыг хөгжүүлэх  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар  хангах, хэрэгжилтийг зохион байгуулах; 

4.7. Харъяа нутаг дэвсгэрийн хүн амын дунд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын  оролцоотойгоор зохион байгуулах; 

4.8.Монгол Уламжлалт Анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, Монгол Улсын Сувиллын бүтэц үйл ажиллагааны стандартуудыг хангаж магадлан итгэмжлэлд хамрагдсан байх.

4.9. Харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомтыг цомхотгох, нийтийг хамарсан гамшиг ослын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний  үйл ажиллагаанд оролцох 

4.10. Эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх 

4.11. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулж, мэдээний сан бүрдүүлэх; 

4.12.Эмнэлэг нь төрийн сангийн зардлаар эмч мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах захиалгаа Аймгийн Эрүүл мэндийн газраар дамжуулан Эрүүл мэндийн хөгжлийн төвд  хүргүүлж, шийдвэрлүүлнэ,

4.13. Эмнэлэг нь  Эрүүл мэндийн газарт  үйл ажиллагааны тайлан, мэдээг  хугацаанд нь гаргаж өгөх,  бусад байгууллага, иргэнийг өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр  хангах

4.14. Хууль, тогтоомж, тушаал шийдвэрээр заагдсан бусад үүрэг.

 

        

 

......................... оОо..........................

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
48
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
644
Нийт:
2116
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР