Sun Logo
"Соёлын биет өвийг таньж тогтоох, хамгаалах, хууль бус үйлдэлтэй тэмцэх” чиглэлээр Замын-Үүд дэх гаалийн газрын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
"Соёлын биет өвийг таньж тогтоох, хамгаалах, хууль бус үйлдэлтэй тэмцэх” чиглэлээр Замын-Үүд дэх гаалийн газрын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

Гаалийн ерөнхий газар Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран “Соёлын биет өвийг таньж тогтоох, хамгаалах, хууль бус үйлдэлтэй тэмцэх” чиглэлээр гаалийн улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Гурав дахь ээлжит сургалт Замын-Үүд дэх гаалийн газарт амжилттай зохион байгуулагдаж, 137 албан хаагч хамрагдлаа. 

 

Замын-Үүд дэх гаалийн газарт өнгөрсөн 2024 онд соёлын өвтэй холбоотой 22 зөрчил бүртгэгдсэн нь гаалийн байгууллагын системийн хэмжээнд илрүүлсэн нийт зөрчлийн ихэнх хувийг эзэлж байна. Алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар соёлын өвийг хамгаалах тогтолцоо, мэдээллийн санд бүртгэлтэй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл, төрөл зүйл, тоон дүн, нэгдсэн системийн талаар анхан шатны мэдлэгтэй болох, саатуулсан, хураагдсан соёлын өвийг шуурхай шинжлүүлж дүгнэлт гаргах, соёлын биет өвийг таньж тогтоох, авран хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад чухал ач холбогдолтой юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР