
Сайншанд сумын Засаг даргын “Тогтвортой бодлого, тасралтгүй хөгжил” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ширээний теннисний спортыг сурталчлах зорилгоор аймгийн ширээний теннисний холбоо, сумын Ахмадын хорооноос 2025.04.11 өдөр Сайншанд сумын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг Сайншанд суманд зохион байгуулсан байна. Тэмцээнд 14 байгууллагын 50 орчим тамирчин авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, тус тэмцээний хосын төрөлд ЗТА-ны гаалийн улсын байцаагч Д.Жамбалдорж, ХША-ны гаалийн улсын байцаагч Г.Дархижав нар "МӨНГӨН МЕДАЛЬ", багийн төрөлд ХЦА-ны ГУБ А.Бадрал, ЗТА-ны ГУБ Д.Жамбалдорж, ХША-ны ГУБ Г.Дархижав нар тус тус оролцож "АЛТАН" медаль авч нийлбэр дүнгээр Замын-Үүд дэх гаалийн газар алтан медаль, "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ын эзэн байгууллага болж, дэд байрт Замын-Үүд банкнууд, гутгаар байрт "Егү говь" ХХК тус тус шалгарсан байна.