Sun Logo
Гадаад улс орнуудын Гадаад хэргийн сайд нар Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Гадаад улс орнуудын Гадаад хэргийн сайд нар Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан  мэндчилгээ дэвшүүллээ

Гадаад улс орнуудын Гадаад хэргийн сайд нар Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүллээ. 

 

Бүгд Найрамдах Сан Марино Улс Гадаад хэрэг, улс төрийн хэрэг, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон дижитал шилжилтийн сайд Лука Беккари: 

 

“Үндэсний Их баяр наадмаа тэмдэглэж буй Эрхэм хүндэт Сайд Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол, Сан Марино Улсын үнэнч нөхөрлөлийг бататгаж, хөгжил цэцэглэлт, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Эрхэмсэг хатагтай Танд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.” 

 

Монтенегро Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Эрвин Ибрахимович: 

 

"Монголын Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. 

 

Монтенегро, Монголын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, зарим санаачилгыг дэвшүүлэн хамтын ажиллагааны нөөц бололцоо бүхий салбаруудыг хамтран тодорхойлоод байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт бид гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна." 

 

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто:

 

 "Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Унгар Улс Монгол Улстай хөгжүүлж хамтын ажиллагаа, олон арван жилийн түүхт нөхөрлөлдөө чухал ач холбогдол өгдөг билээ. 

 

Бидний хамтдаа бий болгосон бат бэх суурь дээр үндэслэн хамтын хүч чармайлтын дүнд хоёр талын хамтын ажиллагаагаа олон салбарт тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг хатагтай Сайд Тантай хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байна. Эрхэмсэг хатагтай Танд эрүүл энх, өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсье." 

 

Бүгд Найрамдах Беларус Улс Гадаад хэргийн сайд Максим Рыженков: 

 

"Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны хамт олонд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Ард түмнийг нэгтгэж, Монгол үндэстний оюун санааны хүч чадал, эв нэгдлийн бэлгэдэл болсон энэхүү баяр нь Монгол орны баялаг соёл, уламжлалын илэрхийлэл юм. 

 

Соёлын өв, үндэсний онцлогоо хадгалж үлдэх нь улс орны ирээдүйг итгэлтэйгээр харах боломжийг бүрдүүлдэг гэдэгт би итгэдэг. Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын хоёр талын болон олон улсын тавцанд дахь улс төрийн идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байна. 

 

Бид хамтдаа хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтын хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг хатагтай Танд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, ажлын өндөр амжилтыг чин сэтгэлээсээ ерөөж байна." гэжээ.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан: 

 

“Эрхэмсэг хатагтай сайд аа, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Танаар уламжлан Гадаад харилцааны яамны нийт хамт олонд халуун дотно мэндчилгээ хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, уламжлалт хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, гүнзгийрэн хөгжиж байгаад миний бие сэтгэл хангалуун байна. Энэ ташрамд хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн айлчлалын үеэр ярьж, тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохын төлөө Эрхэмсэг хатагтай Тантай нягт хамтран ажиллахаа нотолж байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг хатагтай Танд эрүүл энх, аз жаргал хүсэж, өндөр хариуцлагатай албанд тань амжилтыг ерөөе.”

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улс Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкар: 

 

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг Танд болон Монголын Засгийн газар, ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье. 

 

Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл болон оюун санааны хэлхээ холбоо улам бүр цэцэглэн хөгжиж, стратегийн түншлэл маань хөгжин дэвших болтугай.” 

 

Япон Улсын Гадаад хэргийн сайд Иваяа Такэши: 

 

"Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг хатагтай Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлье. 

 

Яг энэ цаг мөчид Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох болсон нь хоёр орны хувьд туйлын их баярлууштай хэрэг болно хэмээн ойлгож байна. 

 

Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны энэхүү айлчлалаар энэ жил түүхэн тэмдэглүүштэй жил болж, хоёр орны найрамдалт харилцаа улам өргөжин батжих болно гэдэгт бат итгэлтэй байна. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй буй энэ үед Япон, Монгол хоёр улс “тусгай стратегийн түнш”-үүдийн хувьд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө цаашид ч Эрхэмсэг хатагтай Тантай нягт хамтран ажиллаж, хоёр орны “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх бодолтой байна. 

 

Эрхэмсэг хатагтай Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргалын мөн Монгол орон улам бүр цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөе." 

 

Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны сайд Бруно Родригес Паррилья: 

 

“Эрхэмсэг хатагтай танд Кубын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын үндэсний баяр наадмын өдрийг тохиолдууулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд хоёр орны уламжлалт, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ дахин илэрхийлж байна.” 

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И: 

 

"Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. 

 

Миний бие Тантай хамтдаа хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог сайтар хэрэгжүүлж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үзэл санааг үндсэн чиглэлээ болгон бие биеийн язгуур эрх ашиг болон чухалчлан анхаарч буй асуудлаарх харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, хоёр улсын гадаад харилцааны яам хоорондын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг урагшлуулахын төлөө байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе." 

 

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэрэг, гадаад дахь үндэстний нийгэмлэг, Африкийн асуудлын сайд Ахмед Аттаф:

 

"Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг хатагтай Танд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан, танай найрсаг оронд хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөж байгаадаа баяртай байна. 

 

Энэ ялдамд, манай найрсаг хоёр орны нийтлэг эрх ашгийн төлөө, Алжир, Монголын хоорондох найрамдал, хамтын ажиллагааны хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө тантай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсч байна." 

 

Бүгд Найрамдах Латви Улс Гадаад хэргийн сайд Баиба Бразе: 

 

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Латви Улс ардчилал, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйл бүхий Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдаг. 

 

Цаашид улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны бусад салбар, ялангуяа цахим шилжилт, агаарын тээвэр, хүнс, химийн болон эмийн үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг тэлэхэд үргэлжлүүлэн хамтын ажиллахын төлөө байна. Энэ хүрээнд ирэх 2026 онд Рига хотноо Улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох нь хоёр талын харилцааг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

 

Латви Улс олон улсын тавцан, ялангуяа Европын Холбоо, Монгол Улсын хамтын ажиллагаа болон тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг сонирхол бүхий сэдвийн хүрээнд хамтын ажиллагаагаа тэлэх боломжтой НҮБ-ын хүрээн дэх хамтын хүч чармайлтаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. Эрхэм хүндэт Сайд Танд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

footer_background
logo
Last hour:
1
Last 7 days:
21
Last month:
1280
Total:
2250
emongolia
© 2025. All rights reserved. MONGOLIAN GOVERNMENT