.webp)
Уг хэлэлцүүлгийг Удирдлагын академийн захирал, доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг нээж, Эрх зүйн тэнхимийн доктор, дэд профессор А.Алтанзул “Эрх зүйн тэнхимийн түүхэн хөгжил, эрдэм шинжилгээний ажлын цаашдын хандлага”, Ханнс-Зайделийн сангийн шугамаар уригдан ирсэн Вюрцбургийн Максимилианы Их сургуулийн Хууль зүйн сургуулийн доктор, профессор Эрик Хилгендорф “Хууль тогтоох онол арга зүй, авлигын чиглэл”-ээр хийсэн судалгааныхаа талаар танилцууллаа. Мөн БНАКУ-ын эрдэмтэн, судлаач Люминго Манзанза “ Түүхийн эдийн нийлүүлэлтийн эрх зүй, гэрээний талаар сонирхолтой мэдээлэл өгөв. Тэрбээр “Монгол, Конго улс хоёр байгалийн асар их баялагтай гэдгээрээ адил байна. Харин энэ баялгийн үр шимийг хүртэх тухайд эрх зүйн зохицуулалт нарийвчилсан байхгүй бол анхны нийлүүлэгчийн улсын эрх ашигт сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байдаг талаар саналаа хэллээ. Профессор Эрик Хилгендорфын шавь, багийн судлаач, өмгөөлөгч, доктор Северин Лоффлер, доктор Николас Хертлейн нар “Хиймэл оюун ухааныг төрийн ба төрийн бус байгууллагын түвшинд хэрхэн ашиглаж” буй туршлагаа хуваалцав.
Докторантур, магистрантурын албаны дарга, доктор О.Цэрэнчимэд нь Германы эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэлтэй холбогдуулан багш, докторант, магистрант, төрийн албан хаагч зэрэг 40 гаруй оролцогчдын дунд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид академийн багш, докторант, магистрант, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг авах зэргээр хамтын ажиллагааны талаар ярилцлаа.