

✅Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Азийн Хөгжлийн Банкны (ADB) Байгаль орчны ахлах шинжээч Марк Р. Безүженээр ахлуулсан ажлын хэсэг болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хэрэгжилтийн явц, бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцлоо.
✅Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгчид Хөвсгөл аймагт хэрэгжиж буй төслийн явцтай газар дээр нь танилцаж, ажил удааширсан зарим асуудлыг шийдвэрлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой ажиллаж байна.

✅Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар уулзалтын үеэр Хатгал–Жанхай чиглэлийн 32.4 км авто замын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгааг онцолж, уг замыг 2025 онд ашиглалтад оруулахын тулд холбогдох яам, төслийн нэгж яаравчлан шийдвэр гаргаж, эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Мөн орон нутгийн зүгээс уг бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад бүх талаар хамтран ажиллахад бүрэн бэлэн гэдгээ илэрхийллээ.

✅Азийн Хөгжлийн Банкны төслийн хэрэгжилт нь Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал түлхэц болж байгаа бөгөөд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.