
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн баталсан шийдвэрийн дагуу малчин өрхүүдийг дэмжих зорилготой “Малчдыг малжуулах хөтөлбөр” хэрэгжихээр боллоо.
/ Сумын хэмжээнд 2 өрх/
✅ Хөтөлбөрийн зорилго:
• Малын тоо толгойг нэмэгдүүлэх
• Малчдын амьжиргааг дэмжих
• Тогтвортой аж ахуй эрхлэлтийг дэмжих 📌
Тавигдах шаардлага:
• 18-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай байх
Гишүүнчлэлтэй малчин өрх байх
• Бог малд шилжүүлснээр 200 толгойгоос бага малтай байх
💵 Зээлийн нөхцөл:
• Нэг өрхөд 8,000,000₮ хүртэлх зээлийн мал
• 36 сарын хугацаатай
• Хүүгүй, барьцаагүй зээл
• Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ
📌 Бүрдүүлэх бичиг баримт:
• Эргэн төлөлтийг хийх хуваарийг тусгасан төлөвлөгөө төсөлтэй байх
• Малжуулах арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй гар өргөдөл
• Иргэний үнэмлэхний хуулбар/ Насанд хүрсэн гэр бүлийн гишүүдийн/
• Багийн засаг даргын тодорхойлолт
• 2024 оны жилийн эцсийн малын А дансны хуулбартай байх
• Өвөлжөө, хаваржаатай бол гэрчилгээний хуулбар
• Бусад шаардагдах бичиг баримт бүрдүүлсэн байх
🗓 Материал хүлээн авах сүүлийн хугацаа:
2025 оны 6-р сарын 9-ний дотор
📍 Материалыг бүрдүүлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажилтан С. Лхагвадожид ирүүлнэ үү.
📞99677459