Sun Logo
Тоон гарын үсгийн дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа
Тоон гарын үсгийн дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа

Цахим хөгжил, Инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Таехюн Лиг энэ сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. 


Талууд 2025 онд хэрэгжүүлэх нэн шаардлагатай төслүүдийн талаар санал солилцов. Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг -2” төслийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 10 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 


Тодруулбал, тоон гарын үсгийн дэд бүтцийг (PKI) шинэчлэх, Үндэсний дата төв болон нөөц төвийн хүчин чадлыг өргөтгөх, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн техник технологийг шинэчлэх ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байна. 

 


 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
138
Сүүлийн 7 хоног:
603
Сүүлийн сар:
1231
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР