Sun Logo
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6248 дугаар шийдвэрээртэй тэтгэлэг төлөгч А.Э-ээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ч.Б-д олгохоор шийдвэрлэсэн.  

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 9 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Ч.Б-н гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харъяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн. 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10497 дугаар шийтгэвэрээр тэтгэлэг төлөгч А.Э нь хүүхдийн тэтгэлэгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 15 хоногийн хугацаатай баривчлах, зан үйлд нөлөөлөх 30 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав. 

 

      Санамж: Хүүхдийн тэтгэлэгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР