
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан, ажиллаж буй үе үеийн алба хаагчдын баярын өдрүүд тохиож байна.
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтээс ХГБХХГ, НДГ, ХХҮГ, БГ, ЭМГ, Баянхонгор сумын нийгмийн ажилтнууд, гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарынхны дунд спортын 3 төрөлт тэмцээнийг 2025.05.09-нд зохион байгуулж, өнөөдөр /2025.05.10/ нийгмийн ажилтнуудын баярын хурлаа ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.
Баярын хуралд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцохдоо төрийн үйлчилгээг иргэндээ хүргэхэд бүх цаг үед мэдлэг, сэтгэлээ дайчлан ажиллаж ирсэн үе үеийн нийгмийн ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Нийгмийн ажилтны баярын өдрөөр эрхэлсэн ажил албандаа өндөр амжилт гаргасан нэр бүхий албан хаагчдад аймаг болон салбарын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн, шагнал гардууллаа.