Sun Logo
БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТӨЛӨВЛӨГӨӨТ СИСТЕМИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАВ.
БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТӨЛӨВЛӨГӨӨТ СИСТЕМИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАВ.

 Аймгийн Засаг даргын 2025 оны А/146 дугаар “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” захирамжийг үндэслэн Орон нутгийн өмчийн газрын даргын 2025 оны А/17 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг буюу Өмчийн удирдлага, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ботакөз, Өмчийн хууль хяналт-шинжилгээ,үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Ерлан орон нутгийн өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтын үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт зохион байгуулж, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийг олж бэлтгэсэн эх үүсвэр, эрх зүйн үндэслэл, хөрөнгийн бүтэц, элэгдэл тооцсон байдал, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас гарсан тогтоол шийдвэр, захирамж, албан бичиг, үүрэг даалгаврын хэрэгжилт болон үндсэн хөрөнгөд түүврийн тооллого хийж хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, гэрээг дүгнэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг нэгтгэж ажиллав. Мөн ажлын хэсэг тус сумын бүх төрийн өмчит байгууллагын дарга, нягтлан бодогч, Өмч хамгаалах зөвлөлийн дарга, гишүүдэд сургалт зохион байгуулж, тооллого, өмч эзэмшлийн гэрээний дүнгээр гарсан зөрчил дутагдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. 2025.05.27

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
255
Сүүлийн сар:
901
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР