Sun Logo
ГБХНХ-ЫН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТ, ИХ ӨГӨГДӨЛ

    ГБХНХ-ЫН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТ, ИХ ӨГӨГДӨЛ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Цахимжилт, их өгөгдлийн бодлогын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн удирдлага, албан хаагчид болон Novelsoft ХХК-ийн төлөөллүүд уулзалдаж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахимжилт, их өгөгдлийг боловсруулах талаарх бодлого чиглэл, хийгдэх ажлууд болон цаашдын арга хэмжээнүүдийн талаар ярилцаж санал солилцлоо. Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ядуурал, ажилгүйдэл болон хүн амын амьжиргааны түвшнийг тооцох аргачлалыг үндэсний онцлогт нийцүүлж, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан шинэчилнэ”, “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлнэ”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг их өгөгдөлд суурилан тооцоолж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэнэ” гэж заагдсан байдаг бөгөөд их өгөгдөлд суурилсан иргэн төвтэй үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал шаардлагатай байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
619
Нийт:
2278
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР