Sun Logo
U-13-14 НАСНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БАЯНЧАНДМАНЬ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
U-13-14 НАСНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ  ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БАЯНЧАНДМАНЬ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баянчандмань сумын нэрэмжит U-13-14 насны 2025 оны аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг 2025.03.28-30-ний өдрүүдэд Баянчандмань суманд зохион байгуулан явуулж 14 сумын 19 байгууллагын хөвгүүдийн 22, охидын 19 багийн 336 тамирчид оролцож аваргуудаа шалгарууллаа: Охидоос: 1- р байрыг Ш.Мөнхгэрэл ахлагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль 2- р байрыг Э.Ану ахлагчтай Баянчандмань сум 3- р байрыг Б.Гэгээн-Өлзий ахлагчтай Батсүмбэр сум Хөвгүүдээс: 1- р байрыг Н.Мөнх-Эрхэм ахлагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль 2- р байрыг Г.Хүсэлбаяр ахлагчтай Цээл сум 3- р байрыг Ц.Тулуй ахлагчтай Жаргалант сум ШИЛДЭГ ДОВТЛОГЧООР: Охидоос Хүмүүн цогцолбор сургуулийн тамирчин З.Мөнх-Ундрам, хөвгүүдээс Хүмүүн цогцолбор сургуулийн тамирчин Н.Мөнх-Эрхэм ШИЛДЭГ ХОЛБОГЧООР: охидоос Хүмүүн цогцолбор сургуулийн тамирчин Н.Номинжин, хөвгүүдээс Жаргалант сумын тамирчин Г.Ган-Эрдэнэ ТЭГШ ТОГЛОГЧООР: охидоос Баянчандмань сумын тамирчин Б.Урангоо, хөвгүүдээс Цээл сумын тамирчин Г.Хүсэлбаяр нар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР: 1- р байрыг СМ А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль 2- р байрыг СМ С.Өнөр-Өлзий дасгалжуулагчтай Баянчандмань сум 3- р байрыг СМ Ч.Отгонбаатар дасгалжуулагчтай Цээл сумд эхийн байруудыг эзэллээ.

 

 Баянчандмань сумын нэрэмжит 2025 оны U-13-14 насны аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг Аймгийн БТС-ын Газартай хамтран зохион байгуулсан Баянчандмань сумын Засаг дарга А.Ууганбилэг, ИТХ-ын дарга Э.Энхболд, ЕБС-ийн захирал Ц.Батхүү болон биеийн тамирын багш С.Өнөр-Өлзий, Б.Энхцэцэг нартаа тэмцээнд оролцсон нийт тамирчид, дасгалжуулагч, эцэг эхчүүдийнхээ нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

 Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Энхцэцэг

 Холбоо барих утас: 95758361 

Цахим шуудан:enkheeD1221@gmail.com

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
13
Сүүлийн сар:
1280
Нийт:
2216
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР