Sun Logo
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиолоо
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиолоо

Онцгой байдлын байгууллагаас НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд 2012 онд анхны аврагч алба хаагчдаа илгээж байсан түүхтэй. Энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын 300 гаруй алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлээд байна. Ард иргэдийнхээ төдийгүй амар тайван дэлхийн төлөө хүчин зүтгэсэн үе үеийн энхийг сахиулагчид, одоо үүргээ гүйцэтгэж байгаа нийт энхийг сахиулагч нартаа “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе. Он цаг бүрт та нарын бичсэн түүх олны үлгэрлэн дуурайх бахархал болж, орчлон ертөнцөд бүтээх гэгээн үйлс бүхэн тань гэрэлт мөртэй байг ээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
282
Сүүлийн сар:
836
Нийт:
1477
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР