МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2025-02-22

Төрийн албаны зөвлөл болон яам, аймаг, агентлагийн салбар зөвлөлийн хамтарсан бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгүүд Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 02 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу сумдад хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Дундговь аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва ахлагчтай ажлын хэсэг Сайнцагаан, Гурвансайхан, Өндөршил сумдад ажиллах бөгөөд энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалт хийн, зөвлөн туслахын зэрэгцээ төрийн албан хаагчдад “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэл” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Мөн энэ үеэр тус ажлын хэсгийн аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нар хүлээн авч уулзан, ажлын байрны сул орон тоог нөхөх, албан тушаалын тодорхойлолтод тавигдах шалгуурыг орон нутагт нийцүүлэн шинэчлэх талаар санал, хүсэлтээ илэрхийллээ.
Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам ахлагчтай дэд ажлын хэсэг Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдад, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах шинжээч П.Оюунчимэг ахлагчтай дэд ажлын хэсэг Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал,Баянжаргалан сумдад, Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл ахлагчтай дэд ажлын хэсэг Өлзийт, Луус, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад ажиллаж байна.
Холбоотой мэдээ