Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “DRONECON-2025” НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ ЖОЛООДЛОГЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “DRONECON-2025” НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ ЖОЛООДЛОГЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “DRONECON-2025” нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

Тэмцээнд 5 төрлөөр 548 тамирчин оролцсоноос мэргэжлийн төрөлд 38, сонирхогчийн төрөлд 216, тоглоомын төрөлд 96, өөрөө угсрах төрөлд 198 тамирчин тус тус оролцлоо.

 

Тус тэмцээнд Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид 4 төрөлд өрсөлдөж, сонирхогчдын төрөлд Тэргүүн байр, Дэд байр, Гуравдугаар байранд тус тус шалгарч, тэмцээний нийлбэр дүнгээр Нэгдүгээр байр эзлэв.

 

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, спортын амжилт хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
129
Сүүлийн 7 хоног:
594
Сүүлийн сар:
1222
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР