Sun Logo
2025 оны Хяргас сумын ЗДТГ-ын  ажлын Календарчилсан төлөвлөгөө
2025 оны Хяргас сумын ЗДТГ-ын  ажлын  Календарчилсан  төлөвлөгөө

2025 оны Сумын ЗДТГ-ын  ажлын  Календарчилсан  төлөвлөгөө

1 дүгээр  сард

  • Байгууллагын болон төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлан мөрдүүлэх.
  • Цэргийн тоо бүртгэл зохион байгуулж аймгийн цэргийн штабт тайланг тушаах
  • Байгууллагын үйлчилгээний ажиллагсадтай  хөдөлмөрийн гэрээ байгуулан мөрдүүлэх
  • Багуудын   иргэдийн нийтийн хуралд мэдээлэл өгч багийн засаг даргын сонгууль зохион байгуулах  шинээр томилогдох БЗД нарын ХАСХУМ - ыг  Авлигатай тэмцэх газар хүргүүлж хянуулах  
  • Байгууллагын 2024 оны  Санхүүгийн тайланг гаргаж Аудитад тайлагнах
  • Нийтийн албан тушаалтны Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч тайланг илгээх  
  • Хөдөөгийн багт хамтарсан баг ажиллаж малчдыг эргэх тусламж дэмжлэг үзүүлэх
  • Анх удаа амьдран суух зориулалтаар  орон сууц худалдан авсан болон  шинээр барьсан ,оюутнуудын гадаад дотоодын их дээд  сургуулийн сургалтын төлбөрт  төлсөн  баримтын буцаан олголтын  тайланг хүлээн авч хөнгөлөлт эдлүүлэх  
  • Үндсэн хуулийн өдөрт зориулсан тэмцээн уралдааныг иргэдийн дунд зохион байгуулах
  • Сумын Архивт ажил албан тушаалтан бүр ХХНЖ –н дагуу баримтуудыг хүлээлгэн өгөх .
  • Шинээр зэрэг дэв авах болон ахиулах ТАХ –н материалыг  аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэх
  • Цаг уурын ажилтан багуудад цасны хэмжилт хийх
  • 2024 оны жил эцсийн статистикийн  малын тоог мал бүртгэлийн програмд тулган оруулах
  • Том малын зүй бус хорогдлын  мэдээг 7 хоног бүр гарган 6 дугаар сарын 20 хүртэл  мэдээлнэ

2 дугаар  сард

  • Улс, аймаг , сумын аварга  малчид болон ахмадууд, сумын аварга тэргүүний хүмүүст шагнал гардуулж  хүндэтгэл үзүүлэх.

  • Хяргасын мэдээ сонины шинэ дугаар гарган айл өрхөд тараах.

  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороодыг  байгуулан тендерүүд зарлах ажлыг эхлүүлнэ

  •  Хөдөө багуудад өвс тэжээл хуваарилан  олгох.

  • Мал төллөлтийн бэлтгэл ажил хангуулах.

  • Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний аюулгүй байдалд хяналт хийх

  • “Цагаан сар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулах

  • Алдарт эхийн одонгийн материал хүлээн авч уламжлах.

  • Нийт мал амьтанд эрүүл  мэндийн үзлэг хийх /улиралд нэг удаа /

  • Гамшгийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах

  • Сумын стратеги төлөвлөгөөг боловсруулах

  • Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлж төсөл авсан малчидыг сургалтанд   хамруулах

3 дугаар сард

  • Цагаан сарын баяр
  • Мартын-8, Монгол цэргийн өдрийг угтан иргэдийн дунд урлаг спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулах..

  • Засаг даргын зөвлөлийн  хурлаар цаг  үеийн ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэх.

  • Тендерийн  үнэлгээний хороодын хурал хийх.

  • Айл өрх малчдад өвс тэжээл хуваарилан олгох.

  • Малчдыг эргэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг идэвхжүүлэх

  • Ой хээрийн түймэр болон шар усны үерээс болгоомжлох иргэдэд мэдээлэл хүргэх сургалт сурталчилгааг хийх

  • Дэлхийн усны өдөр , цаг уурын өдрүүдийг угтан  иргэдийн дунд ажил зохиох

  • Сумын ИТХ-д мэдээлэл оруулах

  • ТАХ –дад сургалт зохион байгуулах

  • Иргэд олон нийтээс төрийн үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой санал асуулга авах

  • Хогны хураамжийн журам боловсруулж ИТХ-д хэлэлцүүлэх

  • Засгийн газраас хэрэгжүүлж буй Цагаан алт хөтөлбөрийг суманд сурталчлах

  • Сумын төвийн айл өрхөөр мэргэжилтнүүд орж “Иргэдээ сонсох аян”-г өрнүүлэх

  • Мал төллөлтийн мэдээ гаргах /7 хоног бүр 6 сарын 20 хүртэл /

4 дүгээр сард

  • Хөдөөгийн багийн айл өрхөөр ТАХ –д  явж мэдээлэл хүргэх санал хүсэлт сонсох,

  • Сумын хэмжээнд  хог цэвэрлэх эрүүл аюулгүй  орчинг бүрдүүлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг  хийх .

  • “Зөв цагийг өөртөө”  аяны хүрээнд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд  уриалах, ТАХ-аас бие бялдрын сорил авах.

  • Газар тариалан эрхлэгчдийн сумын зөвлөгөөн зохион байгуулж тариалалтын  ажлыг эхлүүлэх.

  • Төсвийн байгууллагын дотоод ажилд хяналт хийж хамтран ажиллах.

  • Багуудын иргэдийн нийтийн хуралд мэдээлэл хүргэх.

  • Засаг даргын зөвлөлийн хуралд иргэдийн саналыг танилцуулж хариу өгөх шийдвэрлэх

  • Хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчил арилгуулах

  • Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага

  • Сумын хогийн цэгийн хог түрэх  хог буулгах зам гаргах зэрэг ажлуудыг хийх .

  • 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэн, ААН байгууллагад олгогдох газруудад өргөдөл хүлээн авна

  • Малд туулгалт боловсруулалтын арга хэмжээ авна

  • Малчдын өвөлжөө хаваржааны буурь бууц ариутгах

  • Сэг зэм устгал

5- дугаар сард

  • Сумын төвийн тохижилт, айл өрхийн хашааны эмх цэгц  орчинг  сайжруулах

  • Дэлхийн  гэр бүлийн өдрийг бүтээлчээр  тэмдэглэн өнгөрүүлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажлыг эрчимжүүлэх

  • Эх үрсийн баяр угтан  хүүхэд эмэгтэйчүүдийн дунд бүтээлч арга хэмжээнүүд явуулах.

  • Хөдөөгийн багийн айл өрхөөр мэргэжилтнүүд явж татвар нийгмийн даатгалын орлогыг  төвлөрүүлэх, нэг цэгийн  үйлчилгээ үзүүлэх

  • Өрх бүрд цахим иргэн аянг өрнүүлж e-mongolia , дижитал Увс  цахим апп -г иргэдийн гар утсанд  суулгуулах ажлыг идэвхжүүлнэ

  • Сумын “Хүүхдийн чуулган” зохион байгуулах
  • Сумын Эмэгтэйчүүдийн хурал зохион байгуулж , бүтээлч ажлууд хийх

  • Гал тогоо бүхий газруудад стандартын хяналт шалгалт явуулж зөвлөн туслах

  • Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих  

  • Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мод тарих ,хашаажуулах

  • Байгаль орчны эргүүл хяналтыг зохион байгуулах

  • Мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах / тарилга туулгалт боловсруулалт / 2,3 дугаар улиралд /

  • “Бэлчээр хамгаалах өдөр “-н хүрээнд багуудын дунд арга хэмжээг зохион байгуулах

  • Хоршоо хөгжүүлэх сангийн зээл шалгаруулж олгох

6-дугаар  сард

  • Эх үрсийн баяр тэмдэглэн  “Алдарт эхийн одон” гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулах

  • Авто техникийн улсын үзлэг оношилгоонд сумын нийт машин техникийг хамруулах
  • Хагас жилийн  ажлын тайлан мэдээ гарган холбогдох дээд шатны байгууллагад хугацаанд нь тайлагнах .

  • Сумын ИТХ-ын  хуралдаанд хэлэлцэх асуудалд тусгагдсан мэдээллүүд оруулах

  • Хөдөө багийн айл өрхүүдийн аж байдалтай танилцах санал хүсэлтийг сонсон  мэдээлэл хүргэх

  • Хагас жилийн мал тооллого зохион байгуулах

  • Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй ажлуудад хяналт тавих

  • 2025 оны төсвийн төсөл боловсруулж илгээх.

  • Залуу малчдын сумын зөвлөгөөн зохион байгуулах

  • Мал амьтанд тандалт шинжилгээ хийх / жилд 2 удаа /

7-дугаар  сард

  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх

  • Санхүүгийн тайланг гаргаж тайлагнах

  • ТАХ-дын ээлжийн амралт олгох.

  • Чандмань уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд сумын ард иргэд, үйлчилгээ эрхлэгчдийг удирдлага зохион байгуулалтаар ханган оролцуулах

  • Үндэсний их баяр наадмыг суманд тэмдэглэн өнгөрүүлэх

  • ЕБС  үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жил , алдарт туульч М.Парчины мэндэсний  170  жилийн ойн баярыг суманд тэмдэглэн өнгөрүүлэх

  • Багуудын өдөрлөг зохион байгуулах

  • Ургийн баяр хийж буй айл өрхүүдийг дэмжин үйл ажиллагааг нь алдаршуулах

  • Хадлан өвс бэлтгэлийг эхлүүлэх

  • Байгаль орчны эргүүл хяналт хийх

  • Малчин суман дахь ойн ангитай хамтран талбай тусгаарлалт хийх

  • Царцааны ажиглалт хийх

  • Бод бог малын угаалга зохион байгуулах  

  • Ойн хортон шавжийн судалгаа хийх устал хийх

  • Уст  цэгийн  тооллого  зохион байгуулах

8- дүгээр  сард

  • Хадлан өвс тэжээлийг бэлтгэх ажлыг эрчимжүүлэх , сумын нөөц бүрдүүлэх

  • ОНХС –аар хийгдэх ажлуудыг хүлээн авах хяналт хийх

  • Улсын төсвөөр хийгдэж буй ажлуудад хяналт тавих

  • Иргэд байгууллага аж ахуйн нэгжид модны эрхийн бичиг олгох , мод бэлтгэл

  • Бэлчээрийн даац тогтоох судалгаа  хийгдэнэ

  • Байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл хийх дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээг хийх

  • ИТХ –н зөвлөлд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээлэл өгөх

9 дүгээр сар

  • Хичээлийн шинэ жилийн нээлт .

  • Ургац хураалт

  • Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа , ЖДҮ эрхлэгчид  оролцоно

  • Байгууллагын нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах хөдөөгийн багуудад

  • Сумын ИТХ лд мэдээлэл оруулах , хурлын шийдвэр хэрэгжүүлэх

  • Байгаль орчны эргүүл хяналт хийх

  • Орчны хог цэвэрлэх аянг өрнүүлнэ

  • Төсөвт байгууллагууд шеф багийн малчдад туслах аян өрнүүлэх / хашаа бууц засварлах , хадлан өвс авах / гэх мэт

  • Хээлтүүлэгч малыг бруцеллёзын шинжилгээнд хамруулах

  • Ургац  хураалтын мэдээ гаргах

10 дугаар сард

  • Ахмадын өдөр тэмдэглэн тэмцээн уралдаан  зохион байгуулах

  • Багш нарын өдөр тэмдэглэх

  • Багуудын хурал хийх

  • Мод тарих ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

  • Аймагт зохиогдох үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийг оролцуулах

  • Байгаль орчны эргүүл хяналтууд хийх

  • Тэмээний баяр

  • 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг суманд явуулах

  • Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналыг иргэдээс  QR кодоор авах

11 дүгээр сард

  • Малчид өвөлжөөндөө нүүдэллэх .

  • Хөдөөгийн багуудад ЗДТГ –ийн мэргэжилтнүүд ажиллах өвөлжилтийн бэлтгэлд хяналт хийх

  • Иргэдийн дунд спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулах

  • Жилийн ажлын тайлан мэдээнүүдийг гаргаж холбогдох газар нь мэдээлэх

  • Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг засаг даргын зөвлөлд тайлагнах

  •  Санхүүчдын өдрийг тохиолдуулан уралдаан тэмцээн бусад ажлуудыг  санаачлан гүйцэтгэнэ.
  • ЗДТГ –ийн нээлттэй хаалганы өдрийн сумын төвд зохион байгуулж иргэдэд мэдээлэл өгөх
  • Аймгийн ЗДТГ –аас зохион байгуулах  хяналт мониторингд бэлтгэн шалгуулах
  • Хөдөө аж ахуйн ажилтны өдөр угтан арга хэмжээг зохион байгуулах

12 дугаар сард

  • Жил эцсийн мал тэжээвэр амьтадын улсын тооллого зохион байгуулах

  • Сумын ИТХуралд бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг тайлагнах

  • Аймаг, улсын аварга малчин ,саальчны , тариаланчийн  тодорхойлолтыг хэлэлцэн аймгийн  ХөАА –н газар хүргүүлэх

  • ТАХ –ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэх

  • Жил эцсийн тайлан мэдээг аймагт тайлагнах

  • Байгууллагын данс бүртгэлтэй өмч хөрөнгөд жил эцсийн тооллого хийх

  • Сумын хэмжээнд Шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх

  • “Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн өдөр”-ийн хүрээнд зарим арга хэмжээг зохион байгуулах  

  • “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд иргэдийн дунд арга хэмжээ явуулах

 

Таныг хүндэтгэсэн:

УВС ХЯРГАС ЗДТГ-Н

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЖИЛТАН

Пүрэв овогтой Цэдэндамба

Утас: +976-88372123, +976-83114004

И-Мэйл хаяг: tsedendambap@gmail.com tsedendamba.p@uvs.gov.mn

ХАЯГ:

Увс аймаг Хяргас сум Дэлгэр баг

ЗДТГ-ын байр 202 тоот

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
50
Сүүлийн 7 хоног:
197
Сүүлийн сар:
868
Нийт:
1115
emongolia
© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР