
Сүмбэр суманд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэж буй 14 иргэн, аж ахуйн нэгжийг төлөвлөгөөт бус болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрууллаа.
⏳2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар:
❌Хяналт, шалгалтаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын баталгаажилтгүй, хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо бичигдээгүй, хаяг шошгийн зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд хэрэглэсэн зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэв. Илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ.
📌Мал, амьтнаас гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоо бүхий гомдол, мэдээллийг ☎7054-3034, 9966-7960 дугаарын утсаар хүлээн авч шийдвэрлэнэ.



