Sun Logo
“БИД ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДНЭ” ӨДӨРЛӨГИЙГ ЛУУС СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИД ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДНЭ” ӨДӨРЛӨГИЙГ ЛУУС СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өдөрлөгийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Луус суманд зохион байгуулж, газрын харилцаатай холбоотой үйлчилгээг 120 гаруй иргэдэд үзүүлсэн ба иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Мөн газрын харилцааны цахим системийг орон нутгийн иргэдэд сурталчилж, газрын харилцаатай холбоотой үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгч, иргэдэд гарын авлага тараалаа. 

Өдөрлөгийн үеэр иргэдэд газрын харилцаатай холбоотой дараах үйлчилгээг үзүүллээ.

 - Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа бүртгэлтэй эсэхийг тулгаж, нягтлах 

- Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох

 - Кадастрын зураг, хаягийн тодорхойлолт олгох 

- Газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах талаар хүсэлт хүлээн авах /цахимаар/ 

- Худалдах, худалдан авах гэрээгээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх /цахимаар/ 

- Газрын төлбөрийн үүссэн нэхэмжлэлийн дагуу газрын төлбөр төлөх, тооцоо нийлсэн актаар үйлчлэх

 - Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны мэдэгдэх хуудас олгож, хянан баталгаа хийлгэх талаар чиглэл өгөх

 - Газрын кадастрын цахим систем www.egazar.gov.mn сайтаас хэрхэн үйлчилгээ авах талаар заавар зөвлөмж өгөх 

- Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдэд танилцуулах

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
90
Сүүлийн 7 хоног:
312
Сүүлийн сар:
866
Нийт:
1479
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР