
Дашинчилэн сумын төсөвт байгууллагуудад хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар Улсын ахлах байцаагчийн 5 актаар 3,383.7 мянган төгрөгийг төлбөрийн акт тогтоож, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар улсын байцаагчийн 3 албан шаардлагыг хүргүүлсэн. Тогтоосон 5 төлбөрийн актаас 2 актаар 1,237.6 мянган төгрөгийг төсвийн орлого болгох, 3 актын 2,146.1 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн. Рашаант сумын төсөвт байгууллагуудад хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар Улсын ахлах байцаагчийн 7 актаар 1,952.1 мянган төгрөгийг төлбөрийн акт тогтоож, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар улсын байцаагчийн 3 албан шаардлагыг хүргүүлсэн. Баяннуур сумын төсөвт байгууллагуудад хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар Улсын ахлах байцаагчийн 6 актаар 2,471.6 мянган төгрөгийг төлбөрийн акт тогтоож, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар улсын байцаагчийн 4 албан шаардлагыг хүргүүлсэн.

.webp)