АГААРЫН ТЭЭВРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
2025-04-29

"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн харьяат болон шилжин ирж суурьшсан иргэддээ хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлэх агаарын тээврийн Геосан ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээний хүрээнд доорх үнийн тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
✅Өндөр настан 99.000₮
✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 99.000₮
✅Өвчтөн 99.000₮
✅Хүүхэд 2-12 нас 89.000₮
✅Аймгийн иргэд 149.000₮
✅Бүртгэлгүй иргэд 480.000₮ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэх, зорчигч иргэд цаг зав хэмнэх зэрэгт ач холбогдолтой юм. Гэрээт нислэг 2025 оны 05-р сарын 06-ны өдрөөс эхэлнэ.
Холбоотой мэдээ