Sun Logo
Баруун бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна
Баруун бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна

-Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, 

-Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, 

-Бэлчээр, тариалангийн талбайг зүй зохистой ашиглах шинэ менежмент хэрэгжүүлэх, 

-Малчид, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх технологи нэвтрүүлэх, -Түүхий эд бүтээгдэхүүн /мах, сүү, ноос, арьс, шир/ -ний бэлтгэн нийлүүлэх, борлуулах тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий. 
 

 

Иймээс баруун бүсэд Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж: 

 

-Бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, 

-Шинэ технологи, инновац бий болгох, 

-Газар тариалан, мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна. 
 

 

Одоогоор Баруун бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулах, хийх ажлаа төлөвлөх, дахин судлах ажил хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга М.Амарсанаа энэ 7 хоногт албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийнхэнтэй уулзаж мэдээлэл сонсож харилцан санал солилцов.
 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
5
Сүүлийн 7 хоног:
20
Сүүлийн сар:
177
Нийт:
1925
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР