Sun Logo
“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна
“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна

ГЕГ, МҮХАҮТ-тай хамтран “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийн нээлтэд ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар болон Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв, гаалийн харилцаанд оролцогч иргэн аж ахуйн нэгж, тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллагийн төлөөлөл оролцлоо. 

 

 

✔️ Журмын төсөлд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цахимаар авсан санал асуулгад 18314 оролцогч оролцож, төрийн болон төрийн бус 11 байгууллагаас ирүүлсэн 55, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн 307 саналыг нэгтгэн судалж, журмын төсөлд хууль тогтоомжид нийцүүлэн тусгажээ. 

 

 

 

📍 Одоо мөрдөж байгаа журам нь 13 бүлэг харилцааг зохицуулсан, олон шат дараалалтай, баталгаажуулалт хийхээр нарийвчлан тогтоосон 198 зүйл бүхий заалттай байсныг 6 бүлэг харилцаа болгон цөөлснөөр 6 хэсэг, 105 зүйлтэй болгож багасгасан байна. Мөн 

✅ шат дамжлагыг цөөрүүлэх; 

✅ Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх; 

✅ Бусад байгууллагатай мэдээллийг цахим хэлбэрээр солилцох; 

✅ Гаалийн улсын байцаагч бичиг баримтыг цаасан хэлбэрээр бүрдүүлэх, гарын үсэг зурах, баталгаажуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх; 

✅ Гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрд зарцуулах хугацааг тодорхой зааж оруулах; 

✅ Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинэ журмын төсөлд тусгаж өгчээ.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
47
Сүүлийн 7 хоног:
107
Сүүлийн сар:
297
Нийт:
1094
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР