

САЙНШАНД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 5 ДУГААР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 07-р сарын 27-ны А/409 дугаар тушаалаар Сайншанд сумын 2-р багийн нутагт дэвсгэрт Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг байгуулах шийдвэр гарч, 920 хүүхдийн багтаамжтай Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль 2012 оны 10-р сарын 01-ний өдөр хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
1-12 дугаар ангийн сурагчид Сайншанд сумын 2-р дугаар багийн хүүхдүүд, 10 дугаар ангид Сайхандулаан, Мандах, Улаанбадрах сумдын сурагчдыг хамруулан сургадаг.
2024-2025 оны хичээлийн жилд 44 бүлэгт 1500 гаруй сурагч, 96 багш, ажилтантай, 6 заах аргын нэгдэл, 7 мэргэжлийн хөгжлийн бүлэгтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Заах аргын нэгдэл:
1. Хүмүүнлэгийн ухааны заах аргын нэгдэл
2. Гадаад хэлний заах аргын нэгдэл
3. Байгалийн ухааны заах аргын нэгдэл
4. Бие бялдар, гоо зүйн заах аргын нэгдэл
5. Бага ангийн заах аргын нэгдэл
Хүний нөөцийн хувьд:
100 хувь мэргэжлийн багш нараар хангагдсан. Нийт 66 багштай. Үүнээс 14 эрэгтэй, 52 эмэгтэй багштай.
Нийт багш нарын 45 буюу 70 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Зөвлөх багш 1, тэргүүлэх 12, заах аргач 32 багштай.
Боловсролын зэрэг:
Магистр зэрэгтэй 10, Бакалавр 52, дипломын дээд боловсролтой 4 багш ажилладаг.
Багш нарыг насаар нь ангилвал:
20-29 настай: 19 багш, 30-39 настай: 30, 40-49 настай: 13 багш, 50-аас дээш настай: 10 багш байна.
Манай сургуулийн онцлог давуу тал:
❖ “Болор-Эгшиглэн” хамтлаг нь улсын хэмжээнд цорын ганц өсвөрийн, үндэсний хөгжмийн хамтлаг юм. Аймаг, бүс, улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцдог бөгөөд 2024 онд “Монгол Улсын шилдэг хамтлаг”-аар шалгарсан. Хүүхэд залуучуудад соёлын биет бус өвийг 10 жилийн турш сурталчилж яваа өвлөн тээгчид юм.
❖ Сургуулийн нийт 44 бүлгийн 28 бүлэг нь буюу 63 хувь 1 дүгээр ээлжинд хичээллэдэг.
❖ Япон хэлийг 2013 оноос Шизүока-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахирогийн санаачилгаар зааж эхэлсэн бөгөөд 5-9 дүгээр ангид үндсэн хичээлээр, 10-12 дугаар ангиад сонгон судлах хичээлээр судалдаг. Япон хэлний баярыг тогтмол зохион байгуулдаг.
❖ Сургуулийн байгууламж нь гадна сагсан бөмбөгийн талбай, хөлбөмбөгийн талбай, гүйлтийн замтай.
❖ Нэг дор 20-30 хүүхэд зэрэг үйлчлүүлэх тохилог, баялаг номын фонд бүхий номын сантай.
❖ Охидын дизайн технологийн кабинет нь сурагчид гэртээ байгаа мэт өөрсдөө бялуу, нарийн боов хийх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд “Бидний урлан” дугуйланг хичээллүүлдэг.
❖ Нэг дор 40-50 хүүхэд үйлчлүүлэх боломжтой цайны газартай.
❖ 100-150 хүүхдийн багтаамжтай урлагийн танхимтай
❖ Сургуулийн гадаа болон дотоод орчин бүрэн камержсан.
❖ Агч, хайлаас, жигд, шар хуайс бүхий модыг сургуулийн орчиндоо ургуулсан. Сургуулийн ногоон байгууламж сайтай.
Сурагчдыг хичээлээс гадуур хөгжүүлэх зорилгоор олон төрлийн секц дугуйлан хичээллэдэг. Үүнд:
Сагсан бөмбөгийн, Волейболын дугуйлан, англи хэлний эсээ бичлэгийн клуб, япон хэлний ярианы клуб, Солонгос хэлний ярианы клуб, Номын клуб, "Super readers" англи хэлний уншлагын клуб, Цаасан урлалын клуб, “Зүү ороох” клуб, Шатрын клуб, мэтгэлцээний клуб, сур харвааны клуб, өсвөрийн сэргийлэгч бүлгэм, найрал дуу, менторинг, скаут, Сурагчдын зөвлөл
Хичээл төрлийн олимпиадын багш, сурагчдын нийт медалийн тоогоор сүүлийн 5 жил дараалан аймагт 3-р байранд, 2022-2023 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын дундаж оноогоор аймагт 3-р байранд тус тус шалгарсан.
Багш, сурагчид аймаг, бүс, улсын хэмжээний олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож, эхний байруудад шалгардаг.
12 жилийн түүхтэй сургууль хэдий ч арвин амжилтыг бүтээсэн сургууль билээ.
Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Шизүока 1-р гудамж 102 тоот
Утас: 70522552
Имэйл хаяг: sainshand5school@gmail.com
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Sainshand5school