Sun Logo
Олон улсын ГЭР БҮЛИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан ажилчдын гэр бүлийн дунд ААВ ЭЭЖ БИ гэр бүлийн тэмцээнийг зохион байгууллаа
Олон улсын ГЭР БҮЛИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан ажилчдын гэр бүлийн дунд ААВ ЭЭЖ БИ гэр бүлийн тэмцээнийг зохион байгууллаа

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Гэр бүлдээ гэрэл нэмье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийг тохиолдуулан ЭМТ-ийн ажилчдын гэр бүлийн гишүүдийн дунд “ААВ ЭЭЖ БИ” гэр бүлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Уг тэмцээнд ЭМТ-ийн ажилчдын гэр бүлээс бүрдсэн 7 баг оролцож өөрсдийн авьяас чадвар, гэр бүлийн хамтын ажиллагаагаа бататгасан сайхан тэмцээн болж өнгөрлөө. Идэвхтэй оролцсон нийт ажилчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, зохион байгуулсан ЭМТ-ийн Эцэг, эхийн зөвлөлийн гишүүд болон дэмжиж ажилласан Соёлын төвийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. #Гэр_бүлдээ_гэрэл_нэмье

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
50
Сүүлийн 7 хоног:
178
Сүүлийн сар:
676
Нийт:
2327
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР