“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ БАГА ХУРАЛ” ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ОНЦОЛЛОО
2025-03-13

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ), НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК), Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран “Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Худалдааг Хөнгөвчлөх Бага Хурал”-ыг Филиппин Улсын Манила хотноо 2025 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд бүс нутгийн гишүүн орнуудын худалдааны яам, гаалийн байгууллага, хувийн хэвшил болон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөл оролцсон байна.

Бага хурлын зочид, төлөөлөгчид Хил дамнасан цахим худалдааны инновацлаг технологийн шийдэл: Хүндрэл ба боломж; Худалдааг хөнгөвчлөх үр дүнтэй хиймэл оюуны шийдэл: Худалдаа ба гаалийн үйлчилгээний ирээдүй; Өгөгдөлд суурилсан Гааль болон Худалдаа: Итгэлцэл, ил тод байдлыг бий болгох” зэрэг 9 агуулгын хүрээнд нийт 22 илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ази, номхон далайн бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх бага хуралд мэдээлэл солилцооны хүрээг өргөжүүлэх, цаасгүй харилцаа холбоог дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг онцоллоо.


Холбоотой мэдээ