
Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан 2025 оны өсвөр үе, залуучуудын уулын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Төв аймгийн Засаг даргын дэргэдэх дугуйн шигшээ багийн тамирчид багийн дүнгээр 1-р байр эзэлж, бахдам амжилт үзүүллээ. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон тамирчид: - М.Баясгалан – Спортын дунд сургуулийн сурагч, цана болон дугуйн спортын мастер: 2 алт - Ү.Нандин-Эрдэнэ – Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч: 2 алт - Отгонтэнгэр – Борнуур сумын ЕБС-ийн сурагч, дугуйн спортын мастер: 2 алт -Ууганцэцэг – 5-р сургуулийн сурагч: 2 алт -Х.Отгонтэнгэр – Борнуур сумын ЕБС-ийн сурагч, дугуйн спортын мастер: 1 мөнгө, 1 хүрэл -Сүхбат – Лүн сумын ЕБС-ийн сурагч: 1 мөнгө, 1 хүрэл -Батцагаан – Эрдэнэ сумын ЕБС-ийн сурагч 2 хүрэл медаль тус тус хүртлээ. Төв аймгийн шигшээ багийн тамирчдын энэ удаагийн амжилт нь тэдний ур чадвар, тууштай бэлтгэл сургуулилт, багийн зохион байгуулалт, дасгалжуулагч нарын хичээл зүтгэлийн үр дүн байлаа. Тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Дугуйн дасгалжуулагч Г. Батсүх
Холбоо барих утас: 88404949
Цахим шуудан:g.batsukh0502@gmail.com