Sun Logo
АХЛАХ АХЛАГЧ Г.НАРАНХҮҮ ТУСГАЙ ОЛИМПЫН БАМБАРЫГ АМЖИЛТТАЙ АЯЛУУЛЛАА
АХЛАХ АХЛАГЧ Г.НАРАНХҮҮ ТУСГАЙ ОЛИМПЫН БАМБАРЫГ АМЖИЛТТАЙ АЯЛУУЛЛАА
Итали Улсын Турин хотод тусгай Олимпын өвлийн наадам 3 дугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлт хүртэлх 10 гаруй хоногийн хугацаанд 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн Тусгай Олимпын хорооны гишүүн орнуудын төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагын 100 гаруй төлөөлөл тус олимпын бамбарыг Италийн бүх том хотуудаар аялуулах үүргийг амжилттай гүйцэтгэв.
Зүүн Азийн бүсийг төлөөлж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн туслах мэргэжилтэн, арга зүйч ахлах ахлагч Гантөмөрийн Наранхүү галт бамбар атган түүчээлж чадсан юм.
Тусгай олимпын бамбарыг буухиалах энэхүү хүндтэй үүргийг гүйцэтгэсэн ахлах ахлагч Г.Наранхүү нь боксын спортын мастер, цэрэгжлийн спортын мастер, цэрэгжлийн спортын улсын шүүгч, цэргийн гардан тулааны олон улсын шүүгч, цэргийн мэргэжлийн II зэрэгтэй шилдэг тамирчин ахлагч юм.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
170
Сүүлийн сар:
640
Нийт:
2453
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР