
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тэмдэглэлд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тус тус үүрэг болгосон. Дээрх үүрэг ажлын хүрээнд төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтны манлайлах ур чадварыг хөгжүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулах замаар цахим шилжилтийн бэлэн байдлыг хангахад чиглэсэн цахим ур чадварыг дэмжих сургалтын хүрээнд:
Мэдээллийн аюулгүй байдал;
Цахим орчны зохистой хэрэглээ;
Цахим орчин дахь хүүхэд хамгаалал
сэдвээр тухайн сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн удирдлага, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
