
🔷ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ЧӨЛӨӨ
🔷Явган хүний замын зорчих чөлөө гэж авто замын хашлаганаас барилга байгууламжийн нүүр хэсэг хүртэлх өргөнтэй зурвас газар юм.
🔷Явган хүний замын зорчих чөлөөний зурвас хэсэг нь гудамжны тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам, барилга байгууламжийн урд буюу нүүрэн талын талбай /барилгын хаалга, шат гэх.мэт/-аас бүрдэнэ.
🔷Явган хүний зам нь дараах шинж чанарыг агуулсан байна.
🔷Үүнд:
▪️Явган зорчигчийн хэсэг, ногоон байгууламж, үйлчилгээ, барилга байгууламжийн нүүр хэсэг тодорхой
▪️Саад болох биет бага
▪️Ил цухуйсан мөргөцөг маш бага
▪️Төвшингийн зөрүү бага
▪️Жигд, тогтвортой, халтиргаанаас хамгаалсан гадаргуутай
▪️Гэрэлтүүлэг сайтай
🔷Явган хүний зорчих чөлөөний хэсгүүдийн хамгийн бага утга:
▪️Хэсгийн нэр
▪️Хамгийн бага өргөн/ см
▶️Замын хаашлага- 180мм
▶️Ногоон байгууламж /тохижилтын хэсэг/ -1000мм
▶️Явган хүний зам -1500мм
▶️Барилга, байгууламжийн нүүр хэсэг-760мм
▶️Явган хүний зорчих чөлөөний өргөн -3440мм


