Sun Logo
”MOBILE LEGENDS” -ИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
”MOBILE LEGENDS” -ИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

 

Монголын хүүхдийн өөрийн удирдлагын ДЭЭД байгууллага болох Монголын Хүүхдийн Зөвлөлийн салбар байгууллага Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөл💙 нь өнгөрсөн жилээс эхлэн жил бүр аймгийн аварга шалгаруулах "MOBILE LEGENDS"-ийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Өдгөө II MOBILE LEGENDS ТЭМЦЭЭН🔥 маань "Дэм дэмэндээ III" хандивын аяны хүрээнд ХОЁРДУГААР СПОРТЫН НААДАМ болж өргөжин, та бүхэнтэйгээ уулзахад бэлэн боллоо🤩🥰.
НЭГ. Зорилго:
Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөлөөс өрнүүлж буй “Дэм дэмэндээ-III” хандивын аяны хүрээнд зохион байгуулагдах уг цахим спорт тэмцээнээр дамжуулан нийт цахим спорт (e-sport) сонирхогч хүүхэд залууст сонирхол нэгт үе тэнгийхэнтэйгээ танилцан хүрээллээ тэлж, нэгнээсээ суралцах боломжийг нэмэгдүүлэх, багаар ажиллах болон харилцааны ур чадварыг нь сайжруулах хийгээд хүүхэд хүүхдийнхээ төлөө санаачлан үүсгэн байгуулж буй “Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөлийн нэрэмжит хандивын сан”-д хандив босгоход уг тэмцээний зорилго оршино.
ХОЁР. Тэмцээн зохион байгуулагдах газар, хугацаа:
03 дугаар сарын 22, 23-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Залуучууд хөгжлийн Төв, Американ Корнерийн зааланд зохион байгуулагдана.
ГУРАВ. Хамтран зохион байгуулагч
-Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Залуучуудын Хөгжлийн Төв
-Дархан-Уул аймгийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжил Хамгааллын Газар
Насны хязгаар: 8-12 дугаар ангийн хүүхэд байна.
🗣Техник зөвлөгөөн: 3 сарын 21-ний өдрийн 16:30 цагт Залуучуудын хөгжлийн төв (American Corner)-д болно.
📆Хэзээ: 3 сарын 22,23-ны өдрүүдэд 9:00 цагт
📌 Хаана: Залуучуудын хөгжлийн төв (American Corner)-д
Тэмцээнд тавигдах шаардлага:
✅️Багууд техник зөвлөгөөнд оролцож бүртгэлээ баталгаажуулах;
✅Техник зөвлөгөөнд багийн мэдүүлэг, бичиг баримтын хуулбар болон багийн нийт хураамж болох 50,000₮ -ийг авч ирнэ.
Багийн төлбөр хийх данс: 5108473072 (Бат-Очир Бямбасүрэн)
Та бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосоор орж бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх холбоос:
Хамт оролцох эмээлчин найзаа #mention хийгээрэй💙
ТЭГШ ОРОЛЦОО ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ🙋🏻‍♀️🙋🏻‍♂️
☎️ХОЛБОГДОХ УТАС: 94252020, 99842140
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
129
Сүүлийн сар:
648
Нийт:
2265
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР