Sun Logo
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ‼️
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ‼️
”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Иймд иргэд Та бүхэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!
✅Үнс нурмыг битүү тагтай саванд хийх
✅Тамхи, шүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх
✅Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
✅Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
✅Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх
Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
84
Сүүлийн 7 хоног:
493
Сүүлийн сар:
1396
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР