Sun Logo
Албан тушаалын тодорхойлолт
Албан тушаалын тодорхойлолт

Сайншанд сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн

Эрхлэгч 2024 оны 01-р сарын 04-ны

өдрийн А/04 дүгээр тушаалын

нэгдүгээр хавсралт

 

САЙНШАНД СУМЫН ХҮҮХДИЙН 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН НЯГТЛАН БОДОГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

 

    I. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Байгууллагын нэр:

Хүүхдийн цэцэрлэг

  Нэгжийн нэр: Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн                1 дүгээр цэцэрлэг

Албан тушаалын нэр:

       Нягтлан бодогч

Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч

Албан тушаалын зэрэглэл:        ТҮ-8

Ажлын цаг: 8 цаг

Ажлын байрны албан ёсны байршил: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг

Хөдөлмөрийн нөхцөл:

  • Хэвийн 

Онцгой нөхцөл:

  • Шаардлагатай үед илүү цагаар ажиллах

  • Нууц хадгалах, ёс зүй, хариуцлагатай байх

     

 

II. АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ

Албан тушаалын зорилго:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу байгууллагын албан хаагчдыг эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

  • Албан тушаалын зорилт: 

  • Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн анхан шатны бүртгэлийг батлагдсан маягтанд тухай бүр хөтөлж, тайланг улирал бүрийн дараа сарын 05-ны дотор гарган санхүүд өгөх.

  1. Байгууллага болон иргэдээс ирсэн хандив тусламжийн хөрөнгийг данс бүртгэлд тусгах ажлыг зохион байгуулахМөнгөн кассын гүйлгээг гүйцэтгэх, хөтлөн явуулах.

    Зорилт

Албан тушаалын чиг үүрэг

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцлага,оролцооны хэлбэр

(Ш,Г, Х,Т)

 

 

 

1 дүгээр зорилтын хүрээнд

  • Санхүүгийн тайлан балансыг зохих журмын дагуу үнэн зөв хөтөлж, цэцэрлэгийн захиргаанд тайлагнаж байх, мэдээ тайланг дүүрэг болон бусад холбогдох газарт хугацаанд нь гаргаж өгөх.

  • Төсвийн хуваарилалтыг жил, улирлын эхэнд хийж, зохих байгууллагаар хэтрүүлэхгүй  байх, өр авлагыг барагдуулах.

  • Анхан шатны бүртгэл болон НББ-ийн журналуудыг үнэн зөв, тоог засваргүй, цэвэр нямбай хөтөлж, улирал жилийн тайлан тооцоог цагт нь гаргаж байх.

  • Санхүү зээллэг, тооцооны  ажил, гүйлгээг үнэн зөв хийж бүртгэх, банкны ба бусад байгууллагуудтай хийж байгаа тооцоог цаг тухайд нь нийлж, актаар баталсан байх.

  • Өөрийн орлогын санг төлөвшүүлж, ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нөөц болоцоог ашиглах идвэх санаачлага гаргаж, санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход идэвхтэй оролцох.

  • Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн анхан шатны бүртгэлийг  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, заавар журам, стандартын дагуу хөтлөх, тайлагнах 

  • Нягтлан бодох бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох.

  • НББ-ийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомж, заавар журмын дагуу бүртгэлийн анхан шатны маягтыг хөтлөх, тайлагнах.

 

 

Г

 

 

 

Г

 

Г

2 дугаар зорилтын хүрээнд

  • Цэцэрлэгийн эд аж ахуй, хөрөнгийг данс бүртгэлд тусган хяналт тавьж, улирал, жилийн эцэст тооллогыг чанартай хийж, эд хөрөнгө дутаасан эзэдтэй хариуцлагыг нарийн  тооцон ажиллах.

  • Өдөр тутамын хүнсний зарцуулалтад байнга хяналт тавьж, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний материалын хангалтанд хяналт тавьж ажиллах.

.

 

 

 

Х

 

 

3 дугаар

зорилтын хүрээнд

  • Төр засгаас гарч байгаа хууль дүрмийг өөрийн ажилдаа мөрдлөг болгон, санхүү, хууль эрхийн мэдлэгээ байнга дээшлүүлж ажиллах. 

  • Банкинд бэлэн мөнгөний гүйлгээ хийх,

  • Бэлэн мөнгөний орлого, зарцуулалтыг анхан шатны баримтын дагуу бүртгэлжүүлэх, олгох ажлыг зохион байгуулах

  • Мөнгөн гүйлгээний орлого, зарлагын тайланг гарган удирдлагад танилцуулах, баталгаажуулах, 

 

 

Х

 

 

      

III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

Боловсрол 

Бакалавр, түүнээс дээш  боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил 

 Нягтлан бодогч эдийн засагч

Мэргэшил

 

Туршлага 

Цэцэрлэгийн   ажлыг 4-өөс доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх 

Ур чадвар

  • Байгууллагын өмч хөрөнгө болон хүлээн авсан бараа матриалын хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах.

  • Байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах материалыг бэлтгэх, захиалах, хуваарийн дагуу олгох ажлыг хариуцах

  • Ажил үүрэгтэй холбогдох бусад ажлыг хийж гүйцэтгэх

  • Төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэх ажил үйлчилгээ

  • Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, ажлын ур чадвар, гүйцэтгэлээр бусдыг манлайлах; 

  • Түгээмэл гадаад хэлээр    мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах; 

  • Компьютерийн зохих программуудыг хэрэглэх, мэдээлэл боловсруулах;

  • Авлигын эсрэг хуулийн хүрээнд   ажиллах, авлигаас ангид байх;

  • Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах. 

  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах чадвартай байх;

  • Нууцын гэрээг мөрдөж ажиллах;

  • Аливаа зүйлд хариуцлагатай хандаж, ёс зүйтэй хариуцлага хүлээх чадвартай байх;

  • Үндэсний бичиг үсэг бичиж, унших чадвартай байх;

  • Мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж, цаг үетэйгээ хамт хөгжих;

  • Хүүхдийн эрхийг дээдлэх, эрүүл аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иудыг уншиж судлан, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, хүүхдийн эрхийг дээдэлж ажиллах:

  • Цэцэрлэгийн гадаад дотоод орчинд хяналт тавих, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхэд хамгааллын багт заавал мэдэгдэх.

  • Байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.

  • Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах.

  • Байгууллагаас явуулж байгаа бодлого хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ мэдээлэл тараахгүй байх.

  • Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.

  • Хамт олны дунд ашиг сонирхолын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах.

  • Удирдлагадаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх.

  • Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх.

  IV. АЛБАН ТУШААЛЫН ХАРИЛЦАХ СУБЬЕКТ

Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

  • Цэцэрлэгийн эрхлэгч

Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр, тоо

  • Тогооч  
  • Манаач  
  • Нярав

 

Бусад харилцах субьект

  • Бага насны хүүхэд

  • Цэцэрлэгийн зөвлөлийн дарга, гишүүд

  • Бусад цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч, багш, ажилтан

  • Орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн  байгууллагын ажилтан

  • Боловсрол, соёл, урлагийн газар, Боловсролын хэлтсийн ажилтнууд

  • Гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага

  • Иргэд

  • Эцэг эх, асран хамгаалагч

  • Эрүүл мэндийн байгууллага

V. АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан 

Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр

  Албан тушаал: Арга зүйч 

 ……….....................  

  (Гарын үсэг)            (Эцэг/эхийн нэрийн эхний 

                                        үсэг, өөрийн нэр)

20... оны ... дүгээр сарын ... -ний өдөр

     Албан тушаал: Нягтлан бодогч

 ……….....................    

   (Гарын үсэг)           (Эцэг/эхийн нэрийн эхний 

                                         үсэг, өөрийн нэр)

20... оны ... дүгээр сарын ... -ний өдөр

Албан тушаалын тодорхойлолтыг батласан:

   Байгууллагын нэр: Хүүхдийн 1-р цэцэрлэг

  Шийдвэрийн огноо: 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр

   Дугаар: №.......... 

                                         Цэцэрлэгийн: Эрхлэгч: ..........................                                 

                       тамга/тэмдэг               (Гарын үсэг)              (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дүгээр сарын ... -ний өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сайншанд сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн

 Эрхлэгч 2024 оны 01-р сарын  04-ны- өдрийн

                                                                                                      А/04 дүгээр тушаалын нэг дүгээр хавсралт

 

САЙНШАНД СУМЫН ХҮҮХДИЙН 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮЛГИЙН БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

 

I.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ     

 

Байгууллагын нэр:

Хүүхдийн цэцэрлэг

  Нэгжийн нэр: Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн

                1 дүгээр цэцэрлэг

Албан тушаалын нэр: Бүлгийн багш

Албан тушаалын ангилал: 

Төрийн үйлчилгээний албан хаагч

Албан тушаалын зэрэглэл: 

ТҮБД-4

Ажлын цаг: 8 цаг

Ажлын байрны албан ёсны байршил: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг

Хөдөлмөрийн нөхцөл:

Бага насны олон хүүхдийн дуу чимээ, хөдөлгөөн, байнгын эрсдэлтэй, сэтгэл зүйн дарамттай байдал, оюуны ачаалал, биеийн хөдөлгөөний хэт олон давтамж бүхий үйлдэл

Онцгой нөхцөл:

Байнгын нэмэлт ачаалалтай, илүү цагаар ажиллах хэрэгцээ, сэтгэцийн дасан зохицох, тэнцвэрт байдлаа хадгалах, бусдын сэтгэл хөдлөлд нийцүүлэх онцгой шаардлага, нууц хадгалах, ёс зүй, хариуцлагатай байх

    

 

 II. АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ

 

Албан тушаалын зорилго

Хүүхэд бүрийн  зүй ёсны хөгжлийг хувийн онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн асран хамгаалах үйл ажиллагаа, хөгжүүлж хүмүүжүүлэх сургалтын хөтөлбөрөөр  дэмжин насан туршийн боловсролын суурь чадвар эзэмшүүлэх.

Албан тушаалын зорилт

1.Сургуулийн өмнөх сургалтын үндэсний хөтөлбөр, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг багшийн бие даасан хөтөлбөрөөр дамжуулан шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай, тогтвортой хэрэгжүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх.

2.Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал,  хоол, хүнсний ариун цэврийг  сургалтын орчинд хариуцаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, асран хамгаалах үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчийн байнгын оролцоо дэмжлэгтэйгээр гүйцэтгэх.  

3.Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн явц, үр дүнг суралцахуйн чиглэл бүрээр ажиглаж судлан, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын орчин бүрдүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, үнэлэх.

4.Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгэмшихүйн хөгжлийг цэцэрлэг, гэр бүл, нийгмийн бусад орчинд адил тэгш хангахуйц сургалт, үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, энэ чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх.

 

Зорилт

 

Албан тушаалын чиг үүрэг

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцлага, оролцооны хэлбэр

(Шийдвэрлэх-Ш, 

Гүйцэтгэх-Г,

Хянах-Х,

Туслах-Т)

 

 

1 дүгээр зорилтын хүрээнд

1.Сургалтын үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, багшийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг судлах, үйл ажиллагаандаа тогтмол баримтлах;

 

2.Цэцэрлэгийн үзэл баримтлал, хөгжүүлэх хөтөлбөр, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, байгууллагын эрх зүйн орчин бүрдүүлэхэд идэвхтэй оролцох, тэдгээрийг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах;

 

3.Мэргэжлийн онол, арга зүйн ур чадвараа байнга дээшлүүлж, заах аргын нэгдлийн ажилд оролцон дэмжлэг үзүүлж, ажлын амжилт туршлагаа түгээн дэлгэрүүлэх, бусад багшаас суралцах;

 

4. Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж, зөвлөгөө боловсоруулан туршлага түгээх;

 

5. Хүүхдийн ирцийн төлөвлөгөөг цэвэр үзэмжтэй, гаргацтай, баллаж бохирдуулахгүй үнэн зөв бөглөж баримт бичигт хийх;

Сургалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан байна. 

Байгууллагын дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах соёлыг эзэмшиж, багшийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг байнга сахин биелүүлнэ.

 

Г

 

Г

 

 

Г

2 дугаар зорилтын хүрээнд

1.Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарч, холбогдох ажилтан, эмч, тогооч нарт дэмжлэг үзүүлж ажиллах, шаардлага тавих;

2.Хүүхдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулах;

3.Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх чадварыг эцэг, эх, асран хамгаалагчдад эзэмшүүлэх;

4.Хүүхэд хамгааллын хавтас хөтлөж хүүхэд бүрийн харих замын маршрутыг авах;

5.Багш ажилтан, эцэг эх, хүүхдэд чиглэсэн сургалт семинарыг тогтмол явуулах;

Сургуулийн өмнөх боловсролын байгуулллагын сургалтын орчны стандартын хэрэгжилтийг сургалт, хүмүүжлийн орчинд хангасан байна.

Бага насны хүүхдийн хамгаалал,  хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдал, тэдгээрт тавигдах шаардлагыг сургалтын орчинд бүрэн хангасан байна.

 

Х

 

 

 

 

Г

 

 

 

3 дугаар

зорилтын хүрээнд

1.Зохион байгуулсан үндсэн сургалт, бусад үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, тайлагналаа чанартай хийж гүйцэтгэн тэдгээрийн үр дүнд хүүхдийн хөгжилд ахиц, өөрчлөлт гарч байгаа эсэхийг судлан тогтоох, дүгнэх, үнэлэх, үнэлүүлэх;

2.Хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, орчны стандартыг хангахуйц сургалтын орчин бүрдүүлэх, боловсронгуй болгох, үүнд эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, оролцоог бий болгож ажиллах;

3.Нарийвчилсан бүтэцтэй болон чөлөөт ажиглалт, хувийн хавтас зэрэг хүүхдийн суралцахуйн хөгжлийг үнэлэх ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг Заах аргын нэгдэл, эцэг, эхчүүдэд тайлагнах;

4.Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, авьяас чадварыг нээж, хөгжүүлэхэд  нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, хэрэглэх;

5.Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хөтөлбөрийнхөө үр дүнг үнэлж, боловсронгуй болгох ажлыг багш, Заах аргын нэгдэлтэй хамтран гүйцэтгэж, цэцэрлэгийн удирдлага, эцэг, эх асран хамгаалагчдад олон хэлбэрээр тайлагнах;

6.Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг эзэмшиж, бүлэгтээ байгаа хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх ажлыг гүйцэтгэж, хүүхдийн хөгжлийн өөрчлөлт, ахицыг үнэлж дүгнэх;

7. Шинээр байгуулсан сургалтын төвүүдийг хэрэглээ болгох;

8.Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх;

Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чадварыг эзэмшиж, сургалт, үйл ажиллагааны түвшин, тогтвортой байдал дээшилсэн байна.

 

 

 

Сургалтын орчин стандартаар тогтоосон шаардлагад нийцсэн байна.

 

Г

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г

 

Г

 

 

 

 

4 дүгээр

зорилтын хүрээнд

1.Хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх сургалт, үйл ажиллагааны агуулга, хэлбэрт үндэсний хэл, соёл, ёс заншил, орчин үеийн нийгмийн харилцаа, гэр бүлийн үнэт зүйлсийг тусган хэрэгжүүлэх;

2.Гэр бүлийн орчинд хүүхдийг хөгжүүлэх, зохистой хүмүүжүүлэх арга зүй, ур чадварыг эцэг, эх, асран хамгаалагчдад эзэмшүүлж, байнга хамтран ажиллах;

3.Багшийн ёс зүйн дүрэмд заасан ёс суртахууны хэм хэмжээг үйл ажиллагааныхаа чиглэл бүрд сахин биелүүлж ажиллах;

4.Шинээр гарсан хууль, дүрэм, тогтоол тушаалыг уншиж судлан, хэрэгжүүлж ажиллах;

5.Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын А/164, А/280, А/170 дугаар тушаалуудыг хэрэгжүүлж ажиллах 

6 Цаг үед зарлагдсан ажилд идвэх санаачлагатай манлайлж оролцох;

Албан тушаалын зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:

  • Мэдээллийн технологи ашиглах чадвараа байнга дээшлүүлэх;

  • Туслах багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх:

  • Судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх;

  • Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдах.

 

 

Хүүхдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн орчин бүрдэж, хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх арга барилыг эцэг, эх, асран хамгаалагч нарт эзэмшүүлсэн байна.

Үндэсний хэл, соёл, ёс заншил, орчин үеийн нийгмийн харилцаа, гэр бүлийн болон хувь хүний үнэт зүйлсээр баримжаалсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн дээшилсэн байна.

 

Г

 

 

 

 

 

Г

 

 

 

Г

       III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Бакалавр, түүнээс дээш  боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш

Мэргэшил

Бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсрол

Туршлага

Цэцэрлэгт дадлага хийж гүйцэтгэсэн байх 

Ур чадвар

  • Бага насны хүүхдийн хөгжлийн түвшинд тохирсон биеийн хөдөлгөөний эв дүй, сэтгэцийн тэнцвэрт байдал, дасан зохицохуйн чадвартай байх;

  • Бага насны хүүхдийн онцлог байдал, хөгжлийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг мэдэрч, ойлгох;

  • Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш, удирдлагатай зөв зохистой харилцах;

  • Сурган хүмүүжүүлэх ажлын дэвшилтэт хэлбэрийг ашиглах, хөгжүүлэх, бүтээлч байх;

  • Багаар ажиллах, шинийг санаачлагч;

  • Компьютерийн зохих программуудыг хэрэглэх, мэдээлэл боловсруулах;

  • Авлигын эсрэг хуулийн хүрээнд   ажиллах, авлигаас  ангид байх;

  • Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах;  

  • Цагийг үр бүтээлтэй ашиглах, ачаалал дааж, санаачилгатай   ажиллах чадвартай байх;

  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах чадвартай байх;

  • Аливаа зүйлд хариуцлагатай хандаж, ёс зүйтэй хариуцлага хүлээх чадвартай байх;

  • Үндэсний бичиг үсэг бичиж, унших чадвартай байх;

  • Мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж, цаг үетэйгээ хамт хөгжих;

 

IV. АЛБАН ТУШААЛТЫН ХАРИЛЦАХ СУБЬЕКТ

Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

  • Цэцэрлэгийн эрхлэгч

  • Цэцэрлэгийн арга зүйч

Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр, тоо

  • Туслах багш

 

Бусад харилцах субьект

  • Бага насны хүүхэд

  • Цэцэрлэгийн зөвлөлийн дарга, гишүүд

  • Бусад цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч, багш, ажилтан

  • Орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн  байгууллагын ажилтан

  • Боловсрол, соёл, урлагийн газар, Боловсролын хэлтсийн ажилтнууд

  • Гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага

  • Иргэд

  • Эцэг эх, асран хамгаалагч

  • Эрүүл мэндийн байгууллага

 

             V. АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан 

Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр

  Албан тушаал: Арга зүйч

 ……….....................

  (Гарын үсэг)            (Эцэг/эхийн нэрийн эхний 

                                        үсэг, өөрийн нэр)

20... оны ... дүгээр сарын ... -ны өдөр

     Албан тушаал: Бүлгийн багш

………..................... 

   (Гарын үсэг)           (Эцэг/эхийн нэрийн эхний 

                                         үсэг, өөрийн нэр)

20... оны ... дүгээр сарын ... -ны өдөр

Албан тушаалын тодорхойлолтыг батласан:

   Байгууллагын нэр: Хүүхдийн 1-р цэцэрлэг

  Шийдвэрийн огноо:          оны     дугаар сарын     -ны өдөр

   Дугаар: №.......... 

                                         Цэцэрлэгийн: Эрхлэгч: ..........................                                  

                       тамга/тэмдэг               (Гарын үсэг)              (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дүгээр сарын ...   ы өдөр

 Доорх линкээр орж үзнэ үү?

 

Мэдээлэл хариуцагч: Эрхлэгч Ж.Содномцэрэн 

Утасны дугаар: 99288078

Цахим хаяг:  Нэгдүгээр Цэцэрлэг Дэнж

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
101
Сүүлийн 7 хоног:
234
Сүүлийн сар:
808
Нийт:
1386
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР