
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүс, орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг спортоор дамжуулан өргөжүүлэх, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан V бүсийн спортын тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Жаргалант суманд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Сүмбэр, Угтаалцайдам, Баянцогт, Цээл, Жаргалант сумдын 200 гаруй баг, тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын гурван төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний дүнгээр шилдгүүд шалгарч, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Аймгийн шигшээ тэмцээнд оролцох эрх авсан баг тамирчид: 19-30 насны ангилал: • Эрэгтэй Сагсан бөмбөг: Б.Баасандорж ахлагчтай Жаргалант сум • Эмэгтэй Сагсан бөмбөг: Б.Баярцэцэг ахлагчтай Жаргалант сум • Эрэгтэй Гар бөмбөг: Г.Моломжамц ахлагчтай Цээл сум • Эмэгтэй Гар бөмбөг: Б.Баасан ахлагчтай Цээл сум • Ганцаарчилсан Эрэгтэй ширээний теннис: Тэмүүлэн /Жаргалант сум/ • Ганцаарчилсан Эмэгтэй ширээний теннис: П.Цэндмаа /Угтаалцайдам сум/ 31-44 насны ангилал • Эрэгтэй Сагсан бөмбөг: Б.Мягмаржав ахлагчтай Жаргалант сум • Эмэгтэй Сагсан бөмбөг: Л.Уянга ахлагчтай Жаргалант сум • Эрэгтэй Гар бөмбөг: Д.Отгонбаяр ахлагчтай Жаргалант сум • Эмэгтэй Гар бөмбөг: Н.Даваасүрэн ахлагчтай Цээл сум • Ганцаарчилсан Эрэгтэй ширээний теннис: Анхболд /Жаргалант сум/ • Ганцаарчилсан Эмэгтэй ширээний теннис: Дуламсүрэн /Жаргалант сум/ 45+ насны ангилал • Эрэгтэй Сагсан бөмбөг: Д.Сэрэвжаа ахлагчтай Жаргалант сум • Эмэгтэй Сагсан бөмбөг: Г.Соёлжаргал ахлагчтай Сүмбэр сум • Эрэгтэй Гар бөмбөг: Д.Сэрэвжаа ахлагчтай Жаргалнт сум • Эмэгтэй Гар бөмбөг: Д.Цогзолмаа ахлагчтай Сүмбэр сум • Ганцаарчилсан Эрэгтэй ширээний теннис: Мөнхбаатар /Жаргалант сум/ • Ганцаарчилсан Эмэгтэй ширээний теннис: Ариунаа /Баянцогт сум/ Наадмын зохион байгуулалтад Төв аймгийн Биеийн тамир, спортын газрыг төлөөлөн арга зүйч Д.Энхцэцэг, Ахлах мэргэжилтэн Ш.Дашдулам нар оролцож, тэмцээнийг хэвийн, амжилттай явагдахад дэмжлэг үзүүлэн ажилласан. Иргэдийн бие бялдар, спортын соёл, хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Иргэдийн спортын наадам-2025” V бүсийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.





Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Энхцэцэг
Холбоо барих утас: 95758361
Цахим шуудан:enkheeD1221@gmail.com