
Хархорум Олон Улсын кино наадмын үеэр “Монгол кино төслүүд” танилцуулах уралдаант арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын зах зээлд гаргах боломжтой, хамтын бүтээл болгох зорилготой Монгол кино төслүүдийг олон улсын продюсеруудын өмнө англи хэлээр танилцуулах нээлттэй талбар юм. Шалгарсан төслүүд Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market”-д оролцож өөрсдийн төслөө танилцуулах дэмжлэг авах боломжтой.“ 1-р шат. Урьдчилсан сонгон шалгаруулалт: • Шалгарсан 10 кино төсөл “Kharkhorum IFF 2025: Mongolian Film Pitch Session” арга хэмжээнд танилцуулагдана. • Энэ шатанд шаардлага хангасан материалыг үндэслэн дараагийн шатанд оролцох эрх олгоно. 2-р шат. Эцсийн сонгон шалгаруулалт: Урьдчилсан шатнаас шалгарсан 10 кино төсөл “Kharkhorum IFF 2025: Mongolian Film Pitch Session” арга хэмжээний үеэр олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулагдана. Шүүгчдийн үнэлгээний үндсэн дээр дараах төслүүдийг шалгаруулна: • Тэргүүн байр – 1 кино төсөл • Онцлох кино төслүүд – 3 кино төсөл Тавигдах шаардлага: • Төсөл нь төрөл жанр үл харгалзан бүрэн хэмжээний (feature film), олон ангит (series) бүтээл байж болно. • Төсөл нь олон улсын хамтарсан бүтээл болон хөгжих боломжтой байх. Материал хүлээн авах хугацаа: Дээрх шаардлагыг хангасан төсөлтэй уран бүтээлчид төслийн танилцуулга мэдээллээ доорх дарааллын дагуу бэлтгэн 2025 оны 6 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл info@filmmongolia.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Бүрдүүлэх материал: Төслийн танилцуулгаа дараах байдлаар Монгол болон Англи хэл дээр ирүүлнэ үү. Үүнд: • Төслийн нэр, төслийг хэрэгжүүлж буй байгууллага, хувь хүний нэр • Логлайн (1-2 өгүүлбэр) • Синопсис буюу товч агуулга (1-2 нүүр) • Трийтмэнт (5 хүртэлх нүүр) • Уран бүтээлийн үйл явдлын байршил, он цаг хугацаа • Киноны өнгө төрх, зураглал, хийц, хэв маягийн дүрслэл (Reference moodboard) • Найруулагчийн товч танилцуулга, уран бүтээлийн жагсаалт • Найруулагчийн үзэл санаа (300 хүртэлх үг) • Продюсерын үзэл санаа (300 хүртэлх үг) Төслийн танилцуулгад дээрх хэсгүүдийг заавал хавсаргасан байх ба дүрүүдийн тодорхойлолт, үйл явдлын зөрчил, гол дүрийн хөгжүүлэлт зэргийг нэмэлтээр хавсарган илгээх боломжтой. Шалгарсан уран бүтээлчид олгох дэмжлэг: • 30 дахь удаагийн Бусаны Олон улсын кино наадам, “Asian Contents & Film Market” кино маркет болон “Mongolian Film Pitch Session at Busan Film Festival” арга хэмжээнд оролцох Тэргүүн байранд шалгарсан 1 уран бүтээлчид дараах дэмжлэгийг олгоно: o “Asian Contents & Film Market” кино маркетын үеэр 3 хоног байрлах байр o “Asian Contents & Film Market” кино маркетад оролцох мандат (market badge) o Замын зардал буюу 2 талын онгоцны тийзний үнийн дүн Онцлох 3 төслийн уран бүтээлчдэд дараах дэмжлэгийг олгоно: o “Asian Contents & Film Market” кино маркетын үеэр 3 хоног байрлах байрны үнийн дүнгийн 50 хувь o “Asian Contents & Film Market” кино маркетад оролцох мандат (market badge) o Замын зардал буюу 2 талын онгоцны тийзний үнийн дүнгийн 50 хувь Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262226 дугаарын утсанд холбогдон авна уу.