Sun Logo
“АЙ СИ ТИ ГРУПП” ХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“АЙ СИ ТИ ГРУПП” ХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, орон нутгийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ай Си Ти групп” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг 2025.05.27 байгууллаа.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд: - Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар - Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек - Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр - “Ай Си Ти групп” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хатанболд - “Ай Си Ти групп” ХК-ийн Шийдэл, хөгжүүлэлтийн хэлтсийн менежер С.Бямбажав болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү санамж бичгийн хүрээнд “Монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар дээшлүүлье” уриатай “Ай Си Ти групп” ХК нь аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл технологийн чиглэлийн 80 гаруй компаниараа дамжуулан: - “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, нэгдсэн платформ бий болгох, тэмцээн, уралдаан зохион байгуулах - Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх - Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулах - Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР