ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО.
2025-02-19

Засгийн газрын 2024 оны 237 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын 2024 оны 03/857 албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн тушаалаар аймгийн 13 баг болон 13 сум 1 тосгонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллах нийт 30 нийгмийн ажилтныг томилсон.
Шинээр томилогдсон нийгмийн ажилтнууд өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангавыл, С.Зулпхар, аймгийн Засаг дарга Е.Зангар ХГБХХГ-ын дарга Х.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, болон 13 сумын Засаг дарга, Захирагч, багийн дарга нартаа уулзалт хийж сумын удирдлагуудтай гурвалсан гэрээ хийлээ.
Суманд Хүүхэд гэр бүлд аюул учруулахуйц нөхцөл байдлыг илрүүлэх, арилгах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд кэйс менежмент хийн, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж, хүүхэд, гэр бүлийн сайн, сайхан байдлыг хангахад чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг цогц байдлаар хэрэгжүүлэх зорилгоор аймаг болон сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд шинээр томилогдон ажиллаж эхэллээ.
Тус арга хэмжээнд Өлгий сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Х.Болатбек, Тамгын газрын дарга С.Жадыра болон Өлгий сумын 13 багийн дарга нар оролцлоо.
Холбоотой мэдээ