Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР🇲🇳
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн мэнд дэвшүүлье.
Монгол улсын Үндсэн хуулийн өдөр, “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд тус газар нь нийт албан хаагчдадаа Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг таниулах сургалт хийв.
“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” уг тогтоолд:
- Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах,
- Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
- Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах зэргийг тусгасан байна.
Ташрамд мэдээлэхэд: Анхны Үндсэн хууль 1924 оны 11-р сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой үйл явдал болсон юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон үйл явдлууд улс орон даяар өрнөж байв.
Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 01 дүгээр сарын 13-нд тухайн үеийн БНМАУ Ардын Их Хурлаар батлагдсан юм.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй.
Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож,шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ.
ИРГЭН БҮР ҮНДСЭН ХУУЛИА СУДЛАН МЭДЭЖ, АЙЛ ӨРХ БҮР ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЛЭН ЗАЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
282
Сүүлийн сар:
836
Нийт:
1477
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР