Sun Logo
ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ ДАМЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ ДАМЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

 "Хааны эрэлд” олон улсын сургууль нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай чадавхыг дээшлүүлэх, олон үндэстний хамтын ажиллагааг сайжруулахад чиглэн явуулдаг ба бүс нутагтаа энхийг дэмжих ажиллагааны чухал платформ болгож, Монгол Улсын олон улсын цэргийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сургууль болоод байгаа билээ. Тус сургууль нь 2003 оноос эхэлсэн ба 2006 оноос олон улсын хэмжээнд өргөжиж, жилээс жилд оролцогчдын тоо, оролцох улс орнууд нэмэгдэж байгаа чухал арга хэмжээнүүдийн нэг болоод байгаа юм.

   Энэ жилийн "Хааны эрэлд-2025" олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуулийн багш бэлтгэх “НҮБ-ын Сургагч багш”-ийн дамжаа Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 11-ний өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. 

    Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанаас “Цэргийн ажиглагч офицерын дамжаа”, “Цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт”-аар “Батламж” авснаас хойш зарим сургалтуудыг Энхийн ажиллагааны санаачилга хөтөлбөр “GPOI”-ийн дэмжлэггүй бие даан явуулж бaйгаа бөгөөд энэ удаагийн сургалтыг мөн бие даан явуулснаараа онцлог байлаа. Тус дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 8 анги, байгууллагаас 12 цэргийн алба хаагч, Цагдаагийн байгууллагаас 4 алба хаагч, Дотоодын цэргийн байгууллагаас 1 цэргийн алба хаагч нийт 17 алба хаагч хамрагдлаа. Түүнчлэн эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 4, Дотоодын цэргийн байгууллагаас 1 эмэгтэй алба хаагч суралцлаа.  

   Дамжаа нь Англи хэл дээр тактикийн түвшинд онолын мэдлэг ур чадвар олгож, практик дадлагаар баталгаажуулан 2 үе шаттай явагдаж, сүүлийн шатанд оролцогч нар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тактикийн 6 цэгүүдийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, дадлагын цагийн байдлыг боловсруулан “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургуульд оролцох салаадад энхийг сахиулах ажиллагааны мэдлэг, чадвар олгоход бэлэн боллоо.  

   Дараа дараагийн жилүүдийн “Хааны эрэлд" олон улсын сургуульд сургагч багш болон оролцогчоор хамрагдах хүсэлтэй цэргийн алба хаагч Та бүгдэд бидний үүд хаалга нээлттэй байх болно. 

                                            ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ТӨВ

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
1101
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР