Sun Logo
Аймгийн хэмжээнд томуугийн халдвар буурч алаг цоог төвшин рүү шилжлээ
2025-01-07
Аймгийн хэмжээнд  томуугийн халдвар буурч  алаг цоог төвшин рүү шилжлээ

Томуу, томуу төст өвчний тархалт аймгийн төвшний дэгдэлтээс буурч алаг цоог буюу улбар шар төвшинд ирснийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  Томуу, томуу төст өвчин 10 000 хүн амд 74.5 тохиолдол байгаа нь өнгөрсөн долоо  хоногоос 88.7 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.4 тохиолдлоор их байгаа юм. 

Өнөөдрийн  байдлаар хүүхдийн тасагт  139 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дөрөв нь эрчимт эмчилгээний тасагт  байна. Энэ он гарсаар эхний долоо хоногт  119  хүүхэд хэвтэж, 126  хүүхэд эмчлэгдэж эмнэлгээс гарчээ.  Үүнийг өнгөрсөн долоо хоногтой  харьцуулбал  5.5 хувиар буурсан үзүүлэлт юм.  Амралтын өдрүүдээр хүүхдийн тасгийн хүлээн авахаар нийт 281 хүүхэд үзүүлж, 21 хүүхэд хэвтэж, 260 хүүхэд зөвлөгөө аваад буцсан байна. 

Энэ нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад хүүхдийн хүлээн авахаар үзүүлэхээр ирсэн хүүхдийн тоо 136 (32.6%), хэвтсэн хүүхдийн тоо дөрөвөөр буурсан байна. 
Хүүхдийн тасгийн үндсэн 55 ор дээр нэмэлтээр 50, халдвартын тасагт 40 ор дэлгэсэн. Нийт 150 ор дэлгэсэн.  Хэвтэн эмчлүүлж буй 139 хүүхдийн 111  буюу (79.8%) хүүдийн тасагт,  28 (20.1%) хүүхэд Халдвартын тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. 

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг БОЭТ-ийн Хүүхдийн тасагт ажлын өдрүүдэд 16:00-22:00 цаг,  амралтын өдрүүдэд 14:00-22:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. 
БОЭТ-ийн Хүүхдийн тасгаар зөвлөгөө авч буцсан 398, хэвтээд гарсан 38 хүүхдийг хяналтад авсан бөгөөд  гэрийн эргэлтийг 1767 хүнд хийсэн нь өмнөх 7 хоногоос 103 тохиолдлоор нэмэгджээ. 

Мэдээллийн төв 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
73
Сүүлийн 7 хоног:
186
Сүүлийн сар:
653
Нийт:
2346
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР