Sun Logo
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

       Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баяр 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

 Тус үйл ажиллагаанд 60 гаруй төрийн албан хаагч, иргэд, сурагчид оролцлоо. Үйл ажиллагааны хүрээнд: - Цахим бичвэрийн сургалт - Монгол бичгийн тухай, түүний ач холбогдол сэдвээр сургалт - Сургалтын хүрээнд Алтан хонх тэмцээн - 6а ангийн сурагчдын Цагаан толгойн баяр - Урлагын номер - Тунгаамал тэмцээн - Шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. 

Төрийн албан хаагчдын дунд Мэдлэг сорих сорилго 

Тэргүүн байранд Г.Болортуяа, 

Дэд байранд Р.Цэцэгмандах, 

Гутгаар байранд Б.Баярмаа 

Сурагчдын төрөлд: 8-9 анги Тэргүүн байранд 8а ангийн сурагч Хишигдэлгэр, Дэд байранд 9а ангийн сурагч Эрхэмбилэг, Гутгаар байранд 8а ангийн сурагч Б.Хулан 

6-7 ангийн төрөлд Тэргүүн байранд 6а ангийн сурагч Цагаанцэцэг, Дэд байранд 7а ангйин сурагч А.Мөнгөнсарнай, Гутгаар байранд 7а ангийн сурагч Б. Мичид 

Цахим бичвэрийн төрөлд: Тэргүүн байранд Г.Болортуяа, Дэд байранд Д.Түвшинжаргал, Гутгаар байранд Э.Бумдэлгэр 

Хурдан уншлагын тэмцээнд : 6-7 ангийн төрөлд Тэргүүн байранд 7а ангийн сурагч Б.Марал, Дэд байранд 6а ангийн сурагч Б.Цагаанцэцэг, Гутгаар байранд 7а ангийн сурагч А. Мөнгөнсарнай 

8-9 ангийн төрөлд Тэргүүн байранд 9а ангийн сурагч Д.Эрхэмбилэг, Дэд байранд 9а ангийн сурагч О.Буяннэмэх, Гутгаар байранд 8а ангийн сурагч Б.Хулан Алтан хонх тэмцээнд: Г.Болортуяа 1-р байр, Э.Мөнхсумьяа 2-р байранд тус тус шалгарав. 

Ивээн тэтгэсэн: Соёлын төв Зохион байгуулагч: Сумын Хэлний бодлогын салбар зөвлөл

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
109
Сүүлийн 7 хоног:
497
Сүүлийн сар:
1481
Нийт:
2073
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР