
Дархан-Уул аймаг дахь "Хурдан" клубийн ахмад настан болон тус клубийн хөгжлийн бэрхшээлтэй гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.


Тэрээр ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр хийгдэж буй ажил, өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Дархан-Уул аймаг дахь "Хурдан" клуб одоогоор 381 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнд:

Хүүхэд – 270 гишүүн

Ахмад настан – 63 гишүүн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – 48 гишүүнтэй байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь салбар байгууллагаараа дамжуулан ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор ахмадын “Хурдан” клубийг байгуулан ажиллаж байна.


