
Мэдэгдэл:
Монгол Улсын хэмжээнд "Хагас жилийн мал тооллого"-ыг 2025 оны 06 дугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд түүвэр судалгааны аргаар зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хагас жилийн мал тооллогын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сумын Засаг даргын 2025 оны Б/128 дугаар захирамжаар байгуулсан болно. Мал тооллогыг нийт малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагын 20 хувийг хамруулан түүвэр судалгааны аргаар явуулах тул Малчид та бүхэн малаа ойр байлгаж, тооллогод идэвхтэй хамрагдана уу! Таны хамтын ажиллагаа бидний ажлын үр дүнд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Өлгий сумын Засаг даргын Тамгын газар