Sun Logo
Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-"Эх үрсийн баярын мэнд хүргэе
Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-"Эх үрсийн баярын мэнд хүргэе

ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

 "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар байгууллагынхаа албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч хүүхдүүдэд дурсамж үлдээж баярлуулав. ❤ Хүүхэд насаа санан дурсахад хүн бүрийн сэтгэлд баясал төрж, ээж аавын хайранд бялхсан хамгийн нандин цаг мөчүүддээ эргээд нэг очих юм сан гэж яах аргагүй боддог. ❤❤Хүүхэд бүхэн аз жаргалтай, элэг бүтэн, инээд хөөрөөр цалгиж байгаасай. ✅ 1925 онд Женев хотноо зохиогдож байсан Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалтаас хойш өдгөө Дэлхийн 50 улс оронд жил бүрийн 6 сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн тунхаглан тэмдэглэсээр байна. 💖Харах бодох төдийд таныг хайраар дүүргэдэг өхөөрдөм балчир үрсдээ насан туршдаа санах хамгийн үнэтэй дурсамжийг өнөөдөр бүтээж өгөөрэй. Эцэг эхчүүд бид ажил төрөл гэж явсаар хүүхдүүддээ тэр болгон анхаарал хандуулдаггүй. Эцэг эх хүн хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай үүрэг хүлээдэг. Хүүхдийн эрх гэдэг байгаа болохоос хүүхдийн үүрэг гэдэг ойлголт үгүй. Хүүхэд бүр аз жаргалтай байж, эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч боловсрох, эцэг эхийн хайр хүмүүжлийг хүртэх эрхтэй. Хүүхэд бидний ирээдүй ✅️Нэгдүгээрт хүүхэд✅

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР