Sun Logo
E-Mongolia систем дэх бүртгэлтэй утасны дугаараа хэрхэн солих вэ?
E-Mongolia систем дэх бүртгэлтэй утасны дугаараа хэрхэн солих вэ?

Иргэн та E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаараа солихыг хүсвэл дараах алхмуудыг дагана уу: Анхаарах зүйл: Шинээр бүртгүүлэх гэж буй утасны дугаар заавал таны өөрийн нэр дээр бүртгэлтэй байх ёстойг анхаарна уу. - E-Mongolia вэбсайт (www.emongolia.mn) эсвэл мобайл аппликейшнээр орж “Нэвтрэх” товчийг дарна. - “Бүртгэлтэй утасны дугаар солих” хэсэгт орно. - Регистрийн дугаар болон шинэчлэх гэж буй өөрийн нэр дээрх шинэ утасны дугаарыг оруулна. - Дан (DAN) танилт системд бүртгэлтэй байсан хуучин дугаарт 6 оронтой баталгаажуулах код ирнэ. - Ирсэн кодыг 130092 дугаарт илгээснээр таны утасны дугаар амжилттай шинэчлэгдэнэ. Та E-Mongolia-ийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан дараах холбоосоор орж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Үүнд: •Видео заавар: https://www.facebook.com/watch/?v=1833294473782120 Мөн нэмэлт асуулт, зөвлөгөө хэрэгтэй бол 1111-2 лавлах утсанд ажлын өдрүүдэд 08:30–17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР