Sun Logo
Монголын гааль ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо стандарт, ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна
Монголын гааль ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо стандарт, ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

 Монголын гааль ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо стандарт, ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж өнөөдөр (2025.08.19) явцын мэдээлэл солилцох тайлангийн хурлаа хийлээ.

 

 Гаалийн байгууллага эдгээр стандартыг нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Уг байгууллага нь 2018 оноос хойш 83-н байгууллагад сургалт, судалгаа зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай юм.

 

 

Гаалийн байгууллага зөвлөх үйлчилгээний хүрээнд 8 багийг зохион байгуулж 6 үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлж энэ оны 11 сар гэхэд дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх юм.

 

ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо стандартыг гаалийн байгууллага нэвтрүүлснээр гаалийн харилцаанд оролцогч иргэн, ААН буюу үйлчлүүлэгчийн хариу арга хэмжээ сайжрах, нөөцийн үр ашигтай хэрэглээ дээшлэх, ажлын бүтээмж сайжрах, илүү урам зоригтой хариуцлагатай хүний нөөц бий болох гэх мэт давуу тал байгууллагад бий болно гэж үзэж байгаа бол ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандарт нь байгууллагын засаглал, баримт бичгийг удирдлагыг сайжруулах, албажуулах замаар ерөнхий чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийг аюулгүй байдлыг хангасан байдал нь нэр хүндэд эергээр нөлөөлөх давуу тал бий болгоно гэж үзэж байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
47
Сүүлийн 7 хоног:
107
Сүүлийн сар:
297
Нийт:
1094
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР