Sun Logo
БНХАУ-ЫН ЖИЛИНЬ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА

Төв аймгийн шууд харилцаат муж болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жилинь мужийн Гадаад харилцааны газрын дэд дарга Жао Шу Шин тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр манай аймагт албан ёсны айлчлал хийлээ. 

 

Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл нар хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар санал солилцов. 

 

Уулзалтын үеэр Жао Шу Шин дэд дарга 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Жилинь мужид зохион байгуулагдах “Зүүн Хойд Азийн экспо”-д Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийг оролцохыг урьж, албан ёсны урилгыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаярт биечлэн гардуулан өгсөн юм. 

 

Төв аймаг, Жилинь мужийн хооронд 2010 оны тавдугаар сард “Хамтын ажиллагааны тухай Санамж бичиг”, 2018 оны тавдугаар сард “Хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг сургах, чадавхжуулах, хоёр талын зохион байгуулсан арга хэмжээнд харилцан оролцох зэрэг олон талт хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн юм. 

 

Уулзалтын үеэр Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын дипломат харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг онцолж, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй санал солилцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
162
Сүүлийн сар:
650
Нийт:
2339
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР