ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ - СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2025-02-25

Багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт сургуулийн үдийн хоолны талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулах, Говийн Ирээдүй сургууль дээр байгуулагдсан “Шим тэжээлийн клуб”-ыг албан ёсоор нээх, Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагын сайн дурын гишүүнтэй хамтран хялбар аргаар шинэ хоол хийж сурах, хоол үйлдвэрлэлийн хэсэгт баримтлах эрүүл ахуйн менежментийг танилцуулах сургалтыг 2025 оны 02 сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Говийн Ирээдүй сургууль дээр байгуулагдсан “Шим тэжээлийн клуб”-ыг албан ёсоор нээж клубын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Жайка ОУБ-ын төслийн хамт олноос гардуулан өглөө. Мөн энэ үеэр ЖАЙКА байгууллагын сайн дурын гишүүний зүгээс Японы үндэсний хоол “ОНИГИРИ”-г танилцуулж, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчидтай хамтарч дадлага хийж нийт 126 эцэг эх, суралцагчид оролцлоо.
Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагын сайн дурын гишүүнтэй хамтран хоол үйлдвэрлэлийн хэсэгт баримтлах эрүүл ахуйн менежмент, бохирдол ихтэй хэсэг, эрүүл ахуйн дадлыг хэрхэн нэвтрүүлэх аргыг танилцуулах сургалтыг аймгийн төвийн цэцэрлэг, сургууль, политехник коллежийн эмч, хоолзүйч, тогооч, үйлчлэгч нарт зориулан 2025 оны 02 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад нийт 44 хүн хамрагдлаа.
Холбоотой мэдээ