
Бизнес Франц байгууллагын цаг уурын чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн байгуулагуудаа төлөөлдөг Prometeo ашигийн бус байгууллагаас Цаг уурын ажиглалт, хэмжилтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, мэдээлэл боловсруулалт, загварчлал, түгээлтийн технологийн чиглэлийн бизнесүүдээ дэмжих зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Төв Ази болон Кавказын 9-н улсын цаг уурын байгууллагуудын төлөөлөгчдийг урин уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал цаг уур, ХАА-н цаг уурын, замын нөхцөлийн автомат станц үйлдвэрлэдэг Sterela, Pulsonic компаниуд, аерологийн зонд үйлдвэрлэдэг MeteModem, аерологийн зондны бөмбөлөг хийлэх устөрөгч гаргаж авах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Sagim, аянга цахилгаан илрүүлэх төхөөрөмж болон технологи үйлдвэрлэдэг MeteoRage, Францын цаг уурын байгууллагын гадаад бизнесийн үйл ажиллагааг явуулдаг Meteofrance International компани зэрэг компаний төлөөлөлтэй уулзаад цаашид хамтран ажиллах боломжуудаа харилцан ярилцаад ирлээ.

Үүний нэг үр дүн нь 2025 онд MeteModem компани манай аерологийн 4 станцын газрын хүлээн авах станцыг үнэгүй шинэчлэн өгөхөөр боллоо. Ингэснээр бид шинэ M20 загварын зонд хөөргөх боломжтой болох юм.