Sun Logo
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХИЛИЙН ЦЭРГИЙН 0108-Р АНГИЙН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛ” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ.
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХИЛИЙН ЦЭРГИЙН 0108-Р АНГИЙН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛ” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ.

Хууль сахиулах байгууллага, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, иргэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2025.05.09-ний өдөр Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар болон Хилийн цэргийн 0108-р ангийн хамтран зохион байгуулсан “Марш тактик тусгай бэлтгэл” тэмцээнд Замын-Үүд дэх гаалийн газрын “Гаалийн шонхорууд” баг амжилттай оролцлоо.

“Март тактик тусгай бэлтгэл” тэмцээний эрэгтэй багийн төрөлд нийт 9 баг, эмэгтэй төрөлд нийт 7 баг өрсөлдөж багийн дүнгээр Замын-Үүд дэх гаалийн газрын “Гаалийн шонхорууд” эрэгтэй баг 4-р байр, эмэгтэй баг 2-р байрыг тус тус эзэллээ. “Гар дээр суниалт, гэдэс таталт”-ын тэмцээний 18-29 насны ангилалд Б.Алтан-Од, Ө.Гаумарал (3-р байр), 30-39 насны ангилалд Б.Энхбаатар (3-р байр), Б.Сарангоо (2-р байр), 40-өөс дээш насны төрөлд Б.Баттөр, Б.Цэцэгжаргал (2-р байр) нар амжилттай оролцлоо.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
110
Сүүлийн 7 хоног:
207
Сүүлийн сар:
1042
Нийт:
1675
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР